x

Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж буй 10 улс

Манай гариг дээрх байгалийн асар их баялагтай 10 орныг “Wall street" сэтгүүл нэрлэжээ. Ингэхдээ тухайн улс дахь ашигт малтмал, байгалийн баялгийг зах зээлийн үнэ ханшаар тооцон гаргасан байна.

1.ОРОС

Нийт нөөцийн үнэлгээ нь 75.7 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 60 тэрбум баррел буюу 7.08 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц нь 1.680 их наяд шоо фут. 19 их наяд ам.доллар.

Орос бол байгалийн нөөц баялгаараа хамгийн баян орны нэг. Байгалийн хий, ойн нөөцөөрөө дэлхийн бүх орныг тэргүүлдэг. Нүүрсний ордоороо дэлхийд хоёрт ордог бол алтны нөөцөөрөө гуравдугаарт ордог. Түүнчлэн олборлоогүй байгаа газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг байна.

2.АНУ

Нийт нөөцийн үнэлгээ нь 45 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь яг нарийн тооцоо нь байхгүй.
Байгалийн хийн нөөц нь 272.5 шоо тэрбум фут. 3.1 их наяд ам.доллар

АНУ-д манай гаригийн нүүрсний 3.2 хувь нь байгаа нь 30 их наяд ам.доллараар үнэлэгддэг.Америк 750 сая акр ойн нөөцтэй нь бараг 11 их наяд ам.доллараар үнэлэгдэнэ. Зэс, алт, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд эхний таван орны нэгд ордог.

3.САУДЫН АРАБ

Нийт нөөцийн үнэлгээ нь 34.4 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 266.7 их наяд баррел. 31.5 их наяд ам.доллар
Байгалийн хий нь 258 их наяд шоо метр. 2.9 их наяд ам.доллар

Тус улс манай дэлхийн нефтийн нөөцийн 20 хувийг эзэмшдэг. Ер нь гол нөөц нь нефть, хий. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тавдугаарт ордог.

4.КАНАД

Нийт нөөцийн үнэлгээ нь 33.2 их наяд ам.доллар
Нефтийн нөөц нь 178.1 тэрбум баррел буюу 21 их наяд ам.доллар

Канад ойн нөөцөөрөө дэлхийд гуравт, ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог.

5. ИРАН

Нийт нөөцийн үнэлгээ нь 27.3 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 136.2 тэрбум баррел буюу 16.1 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц 991.6 их наяд шоо метр буюу 11.2 их наяд ам.доллараар үнэлэгддэг.

Байгалийн хийн нөөцөөрөө Персийн буландаа Катартай хамт хамгийн томд орно. Энэ улсад дэлхийн байгалийн хийн 16 хувь нь байгаа. Нефть олборлолтоороо дэлхийд гуравдугаарт ордог. Учир нь дэлхийн нефтийн нөөцийн 10 хувийг эзэмшдэг.

6.ХЯТАД

Нийт нөөцийн үнэлгээ нь 23 их наяд ам.доллар.
Хятадын гол баялаг бол нүүрс болон газрын ховор элемент. Хятад дэлхийн нийт нүүрсний 13 хувь нь бий. Саяхан тус улс сланцын хийн том орд илрүүлсэн. Нөөц, үнэлгээг нь тогтоовол Хятадын байгалийн баялгийн нөөцийн үнэлгээнд том өөрчлөлт гарна.

7.БРАЗИЛ

Нөөцийн нийт үнэлгээ нь 21.8 их наяд ам.доллар
Алт, ураны нөөц ихтэй. Дэлхийн төмрийн хүдрийн 17 хувийг Бразил эзэлдэг. Манай гаригийн ойн нөөцийн 12.3 хувийг эзэлдэг. Далай дахь нефтийн их нөөц илрүүлсэн нь урьдчилсан үнэлгээгээр 44 тэрбум баррелаар тооцогдож буй.

8.АВСТРАЛИ

Нийт нөөцийн үнэлгээ нь 19.9 их наяд ам.доллар.
Ой, нүүрс, зэс, төмрийн их нөөцтэй. Байгалийн долоон төрлийн нөөцөөрөө дэлхийд эхний гуравт жагсдаг. Дэлхийн нийт алтны нөөцийн 14.3 хувийг эзэмшдэг. Мөн дэлхийн ураны нийт нөөцийн 46 хувь нь энд бий. Байгалийн хийн асар их нөөц баруун хойд эргийн бүсэд байгаа.

9.ИРАК

Нийт нөөцийн үнэлгээ нь 15.9 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 115 тэрбум баррел. 13.6 их наяд ам.доллар
Байгалийн хийн нөөц нь 111.9 их наяд шоо фут. 1.3 их наяд ам.доллар
Иракын гол баялаг бол нефть. Манай гаригийн бүх нефтийн нөөцийн есөн хувийг эзэмшдэг.

10.ВЕНЕСУЭЛЬ

Нөөцийн нийт үнэлгээ нь 14.3 их наяд ам.доллар.
Нефтийн нөөц нь 99.4 тэрбум баррел. 11.7 их наяд ам.доллар.
Байгалийн хийн нөөц нь 170.9 их наяд шоо фут буюу 1,9 их наяд ам.доллараар үнэлэгддэг.

Энэ улс төмөр, байгалийн хий, нефтийн нөөцөөрөө дэлхийн том 10 улсад багтдаг. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд наймдугаарт жагсдаг.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 17 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 19 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 21 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 22 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 23 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 26 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 27 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top