Таджикистаны дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 7,3 хувиар нэмэгдэн 68,8 тэрбум сомони ($7,2 тэрбум доллар) боллоо гэж тус орны Ерөнхий сайд Кохир Расулзод мэдэгдлээ.
Тус орны эдийн засгийн хөгжилд аж үйлдвэрлэлийн өсөлт (+11,8%), хөрөнгө оруулалтын нэмэгдэлт (+7,8%), үйлчилгээний тэлэлт (+2,1%) онцгой нөлөөтэй байв. Таджикистанд инфляци өнгөрсөн онд 5,4%-тай байлаа.
Тажикистаны дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 онд 6%, 2016 онд 6,9%, 2017 онд 7,1%-иар нэмэгдэж ирэв.
Таджикистаны бараа товарын эргэлт 2018 онд 15,4%-иар нэмэгдэж, өнгөрсөн онд тус оронд 131 үйлдвэр нээгджээ.
Гэсэн хэдий ч хөнгөн үйлдвэр, хөвөнгийн үйлдвэрийн салбарууд засгийн газарт нь илүүтэй их асуудал гаргаж буй ажээ. “Хөвөн утас үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэрийн дамжлага байхгүйгээс 2018 онд $165 сая долларын 93 мянган тонн хөвөнг экспортлов” хэмээн засгийн газар нь мэдээлжээ.
Расулзодын хэлснээр, түүхий эдийн экспортын их хэмжээний өсөлтийн үндсэн шалтгаан нь нэхмэлийн аж үйлдвэрийн нэлээдгүй олон тооны үйлдвэр зогсонги байдалд байснаар тайлбарлаж болох юм.
Өнгөрсөн онд Тажикистанд сүүний 14 комбинат, 67 сурагчийн хувцасны оёдлын цех, атлас даавууны үйлдвэрийн 139 үйлдвэр, хивсний 37 заводыг барьж байгуулжээ.
М.Цогт