x

Хятадад төрөлт түүхэн доод хэмжээг үзүүлэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын Статистикийн товчооны нийтэлсэн мэдээнд хүн амын өсөлт мэдэгдэхүйцээр буурсныг өгүүлжээ. Өнгөрсөн онд төрсөн хүүхдийн тоо нь хоёр саяар бууран 1949 онд БНХАУ байгуулагдсан үеэс хойших хамгийн доод төвшинг үзүүлсэн байна. 

Хятад улс 2016 онд нэг хүүхэдтэй байх бодлогоо зогсоож, гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм. Амжиргааны өртөг өндөр болж буйгаас хүн амын шинэ бодлого төрөлтөд нөлөөлсөнгүй. Төрөлтийн төвшин 2018 онд 1000 хүн тутамд 10,94 хүүхэд хүртэл унав. Өмнөх жилд нь үзүүлэлт 12,43 байжээ. 

2018 онд төрсөн хүүхдийн тоо өмнөх жилийнхээс хоёр саяар буурч 15,23 сая байв.

Өнөөдөр тус орны төрөлтийн төвшин 1949 оноос хойш хамгийн бага байгаа ба Хятадын хүн ам 1,4 тэрбум гэсэн тоотой.

“Хятадын нийгэм эдийн засгийн шинэчлэлийн хэдэн арван жилд Хятадад шинэ үеийнхэн өслөө. Хэзээ нэгэн цагт чухал байсан гэрлэлт, хүүхэд төрүүлэлт нь шинэ үеийнхэнд ямар ч учир утгагүй болсон” хэмээн Хятадын хүн ам зүйн бодлогын хямралыг Калифорнийн их сургуулийн профессор Ван Фэн тайлбарлажээ.

Бие даасан мэргэжилтэн Хе Яху тэр болгоомжлолыг давтан “Төрөлт буурснаар хүн амын хөгшрөлт ноцтойгоор нэмэгдсэн. Гэр бүл жижгэрч ахмадуудын асрамж багасаж байна. Үүний зэрэгцээ ажил эрхэлдэг хүмүүст ачаалал улам нэмэгдэж байна” гэжээ.

Гурван жилийн өмнө гэр бүлд нэг хүүхэдтэй байх бодлогоо цуцлан Хятад дэлхийг алмайруулж байлаа. Тэр бодлого нь эхнээсээ янз бүрээр шүүмжлэлд өртөж байсан юм. Хятадын Иргэний шинэ хууль 2020 онд шинэчлэгдэнэ. Түүнээс гэр бүл төлөвлөлтийн талын бүхий л  заалт хасагдах ажээ.

Хятадыг ээлжит “Япон” болон хувирах нь эдийн засагт нь хүнд үр дагавартай. Хятадын хүн амын 0-24 насныхан 1950 оноос хойш 1991 оны оргил үе хүртлээ 300 саяар нэмэгдсэн байв. Түүнээс хойш Хятад залуусын тоо 176 саяар буурсан нь хүүхдийн тоо 30 хувиар унасан гэсэн үг болж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 5 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 7 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 9 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 10 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 11 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 14 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 15 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top