x

Өгөөмөр нэрэлхүү зан: Мадурог дэмжих нь Орост хэрхэн тусах бол?

Нефтийн газрын зурагт Венесуэлийн байрыг үнэлэхгүй байх аргагүй. Энэ улс дэлхийн хамгийн том нөөц буюу бараг 300 тэрбум баррель нефтьтэй. Дэлхийн нефтийн 18 хувь. 

Харин Саудын Арабынх 16 хувь болдог. Түүний зэрэгцээ, венесуэлийн нефть АНУ-д хамгийн их шаардлагатай учир нь америкийн гол олборлолтыг хүхэр багатайт хөнгөн нефть бүрдүүлдэг. Бас ихэнх нефть боловсруулах үйлдвэрүүд нь өндөр нягтралтай нефтиэр түүхий эдээ хийдэг. Америкчуудтай улс төрийн харилцаа нь хурцатсан ч гэсэн тус орон АНУ-ын импортлодог нефтийн 9%-ийг нийлүүлдэг.

Өндөр эрэлт бас дээр нь Америкчуудтай сөргөлдөн байр суларсан зэрэг нь Орост тийшээ нэвтрэх таатай боломж болсон. Гэхдээ популист удирдлага хол явахгүйг Оросууд сайтар тооцоолж чадаагүй нь одоо тэдэнд цохилт болж байна. Ихээхэн мөнгөтэй хятадууд, орос тоглогч нар барууны компаниудын шахагдан гарсан орон зайд орсон билээ. Тэд тэгэхлээр Мадурог дэмжилгүй яахав. Гэхдээ ийм хурдан унана гэж бодоогүй биз. Одоо гарч ирсэн зураглалаар Мадурод хоёр, гурван сарын нас л үлдсэн гэмээр байгаа.

Оросын тоглогчдод тийш орсон зам шулуун биш байсан. Эхлээд тийшээ орсон "Лукойл", "Сургутнефтегаз" бусад компаниуд тэнд хөрөнгө оруулалтын уур амьсгал эрүүл биш хөрөнгө буцаах найдар багийг ойлгоод байгуулагдсан консерциумуудаас салцгаасан. Тэнд улсын "Роснефть" компани л үлдсэн байгаа. "Роснефть" л Оросоос тийшээ урсах мөнгөний гол судас нь болжээ.

Удирдлагийн аймшгийн гэмээр чадваргүй, популист засаг, төлбөрийн чадваргүй түншүүдтэй нөхцөлд тус оронд үлдэх шалтаг "Роснефтьд" хангалттай байв. Цэвэр улс төрөөс гадна "имперализмын эсрэг ардын засагт туслах ёстой, америкчуудтай өрсөлдөх" мах цусны хэрэг гээд л... зүтгэсэн хэрэг. Венесуэлиэс авсан нефтиэ Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэж "Роснефть" ойлгуулж байв. Тэд өөрсдийн нефтийг Хятадад нийлүүлдэг.

Гэтэл хэрэг явдал болдгоороо л болсон. Тус орон оросын зээлийг төлөх нефтийн нийлүүлэлтээ тэд тасалдуулж, дараа нь түүнийг зогсоосон байна. Гэсэн ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Москвад ирсэн Мадуро $6 тэрбумын хөрөнгө оруулалтын баталгаатай болсон юм. Reuters тоолсноор, 2005 оноос хойш Венесуэльчууд Оросоос 17 тэрбум гаруй доллар авсан ба эхнээсээ тэднийг буцаан авах нь эргэлзээн дор байв.

Каракасын амь тавьж буй дэглэмийг дэмжих логикийг үнэлсэн шинжээчдийн  хэлж буйгаар үүнд хоёр тайлбар байж болох гэнэ. Нэгдүгээрт, мангарлал, хоёрдугаарт залилангийн схем байж болох юм. Венесуэлад туслах шийдвэрийг гаргасан Москвагийн албан тушаалтнууд тэнэглэл, учир явдлыг ч ойлгохгүй байгаа нь харагдаад байгаа юм.

Доллараас салах тугийн дор Орос америк валютаас салан юань, евро зэргийг  ханш нь буурахаас өмнө  худалдан авсан байгаа. Тэр тэнэглэлийн үр дагавар нь оросуудад хэдэн арван тэрбум долларын хохирол авчирсан нь нууц биш.

Гэхдээ өөр хувилбар байж болох талтай. Венесуэлийн PDVSA гэх нефть, хийн компанийн дэд ерөнхийлөгч тухайн цагтаа хууч хөөрснөөр, оросууд огт шинэ хэн ч мэдэхгүй зуучлагч нартай болох санал тавиад тэднийг танилцуулахад нөгөө л нэг газ промынхон шинэ нэрийн хуудастайгаар таницуулагдан тэдний инээдийг хүргэж байжээ. Тэгэхлээр венесуэлийн албан тушаалтнуудад Оросын стандарт сайн танил, тэд оросуудтай ажиллах туршлагатай.

Чавес-Мадуро гэсэн дэглэм унасны дараа шинэ засаг ямар байхыг одоо хэлэхэд хэцүү. "Роснефтьтэй" хийсэн гэрээ нь хэвээр үлдэх үү гэдэг бас асуудалтай. Хэрэв оросуудад хамгийн муу хувилбараар хэрэг явдал өрнөвөл Мадурогийн холбоотон Оросоос бүрэн салах байх. Энэ нөхцөлд Оростой байгуулагдсан гэрээ бүрийг цуцлах ба оросууд Венесуэльчуудтай цэргийн хамтын ажиллагаа гэдгийг мартах хэрэгтэй болно.

Венесуэльд асар их туршлага, хөрөнгөтэй, технологитэй нефть, хийн корпорацийн хамт бүрэн зэвсэглэсэн Америкчууд ирэх зураглал харагдаад байгаа юм. Шинэ дэглэмийнх нь  улс төрийн дэмжлэг аваад АНУ хоёр жилийн дотор Венесуэлийн нефтийн салбарыг хямралаас гаргах боломжтой.

Үүний үр дүнд хөнгөн нефтийн буюу занарын нефтийн ба өндөр нягтралын нефтийн зах зээл дээр Америкийн нефтийн өргөтгөсөн хослол гарч ирнэ. Энэ тандемд ОРЕС ч шахагдах хандлагатай болно. Энэ хослол л дэлхийн нефтийн үнийг тодорхойлж байх ба энэ үнэ хөлсөөр баррелийн үнэ $30 доллар хүрч магадгүй юм. Тэр нь Оросын эдийн засаг ба төсвийн хувьд хамгийн сөрөг үр дагавартай.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.196)
    Оросууд ч шаварт хутгагдаж дампуурч дуусч байна даа
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 22 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 24 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 26 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 27 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 28 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 33 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top