x

Пуужин устгах гэрээнээс АНУ, ОХУ-ын аль нь гарах гээд байна

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарна гэсэн шийдвэрээсээ АНУ татгалзахад бэлэн байна. Ийм болохоор яг энэ шийдвэрээ хүчин төгөлдөр болгон гэрээний үүргийг хүлээхээ зогсоох албан ёсны нот гаргахаа зургаан сараар хойшлуулж байна гэсэн байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс Вашингтон гарах юм бол ОХУ араас нь энэ гэрээнээс гарна гэж мэдэгдсэний хариуд АНУ-ын Төрийн департаментын албан ёсын төлөөлөгч бямба гарагт мэдэгджээ.

“АНУ гэрээнээс гарч байгаагаа мэдэгдэх нот бичиг гаргах хүртлээ зургаан сарын хугацаа үлдээж байна. Хэрвээ Орос Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг эргэн харж шийдвэрээсээ буцвал бид ч асуудлыг эргэн харах болно” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.

“Ганцхан Оросын талаас ийм өөрчлөлт гарахгүй бол, гэрээнээс гарна гэсэн манай шийдвэр хэвээр үлдэж, гэрээний бүхий л заалт, мөрдөх ажиллагааг өөрийн зүгээс зогсоох болно” гэж тэр мэдэгджээ.

Вашингтон Оросыг гэрээнд эргэн нэгдэхийг уриалаад “Ганцхан оросууд энэ гэрээг зөрчиж байгаа 9М729 пуужин, харвах сууриудаа устгачих. Энэ бол Орос гэрээнд эргэн нэгдэх сүүлчийн боломж. Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг аврах эсэх нь Оросоос шууд хамаарч байна” гэж Америкийн дипломат хэлсэн байна.

АНУ үүний өмнө дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнээс гарч байгаагаа мэдэгдсэн нот бичгийг Орос, Белорус, Казахстан, Украинд өгсөн гэсэн ТАСС агентлагийн мэдээг АНУ-ын Гадаад хэргийн төлөөлөгч нотлоогүй байна. “Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга байна” тэр хэлжээ.

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах хэлэлцээрийг тэртээ 1987 онд АНУ, ЗХУ-ын хооронд байгуулж, Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Зөвлөлтийн төрийн тэргүүн Михаил Горбачев нар гарын үсэг зурж 1988 оны зургадугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон юм. Энэ гэрээгээр түүхэнд анх удаагаа зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг устгахаар талууд тохиролцсон юм. Энд талууд 1000-5500 км-ийн тусгалтай баллистик болон далавчит пуужин, 500-1000 км-ийн тусгалтай ойрын тусгалтай пуужингуудаа устгахаар тохиролцсон юм.

Гэрээнд зааснаар гэрээ батлагд­санас хойш гурван жилийн хугацаанд 500-5500 км тусгалтай пуужин, түүний харвах суурь зэргийг устгах ёстой гэжээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 3 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 5 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 8 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 8 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 9 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 13 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 14 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top