БНХАУ-ын онлайн худалдааны хамгийн том компани болох “Алибаба” корпораци өнгөрсөн сарын сүүлээр санхүүгийн тайлангаа танилцуулж, 2018 оны сүүлийн дөрвөн сарын байдлаар орлого нь 41 хувиар нэмэгдсэн гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал, “Алибаба” өнгөрөгч оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 171.2 тэрбум юанийн ашиг олсон байна. Ийн тус корпораци санхүүгийн нэг улиралд 100 тэрбумаас дээш юанийн ашиг олсон урд хөршийн анхны компани болж байгаа аж.
Мөн БНХАУ-ын онлайн худалдааны “Таобао” сүлжээний идэвхтэй хэрэглэгчийн тоо 699 сая болж, өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулахад 33 саяар нэмэгджээ. Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ны хямдралын үеэр цахим худалдааны “Tmall” тавцанд дэлхийн 230 бүс нутгаас худалдан авагчид зочилж, 213.5 тэрбум юанийн арилжаа хийж, дээд амжилт тогтоосон нь “Алибаба” корпорацийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна.