x

Цуу ярианаас үүдэн 1959 онд болсон “Дятловын даваа”-ны нууцлаг хэргийг шалгахаар болжээ

Одоогоос 60 орчим жилийн өмнө Уралын нуруунд есөн залуу уулчин нууцлаг шалтгаанаар амиа алдаж байсан хэргийг ОХУ-ын Прокурорын Ерөнхий Газар дахин шалгахаар болжээ. Өчигдөр буюу баасан гаригт тус байгууллагын төлөөлөгч Александр Куренной түүхэнд “Дятловын даваа”-ны осол гэгддэг энэ хэргийн бодит үнэнийг тодруулахаар ажиллах болсныг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд энэ ослын шалтгааны талаар нийт 75 орчим хувилбар онол дэвшүүлсэн ч үнэн байх хамгийн магадлалтай нь цасны нуранги гэж үзэж байгаагаа тэр бас хэлсэн юм.

1959 оны хоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хэсэг уулчид тэдний ахлагч Игорь Дятловын нэрээр сүүлд нэрлэгдсэн “Дятловын даваа” хэмээх газарт амиа алдсан байна.

Уг явдлын тухай мэдээллийг Зөвлөлтийн удирдагчид 1970-аад оныг хүртэл нууцалж байжээ. Зөвлөлтийн шинжээчдийн дүгнэлтээр бол шөнө дунд ямар нэг нууцлаг хүч хоёр эмэгтэй, долоон эрэгтэй уулчныг майхнаас нь сугалан гаргаж, буудалласан газраас нь холдуулж хаясан гэдэг.

Тэдний зургаа нь осгож үхсэн, гурвынх нь биенээс гавлын ясны цуурал, хавирга хугаралт зэрэг физик гэмтэл илэрсэн гэж тодорхойлжээ. Бас нэг эмэгтэйнх нь хэл, нүд байхгүй болсон байна.

Уг эмгэнэлт явдлын талаар хуйвалдааны онолууд, сэжиг таамгууд олон арван жилийн турш Орост төдийгүй дэлхий дахинд яригдсаар иржээ.

Тухайлбал ямар нэг амьтны халдлага, хэт дуу авианы довтолгоо, зэвсгийн туршилт гэх мэт.

Тус аялалын 10 дахь гишүүн Юрий Юдин өвчний улмаас нэгдүгээр сарын 28-нд замаасаа буцсан тул амьд үлдэж байжээ. Тэр 2013 онд 75 насандаа нас барсан юм.

Оросын шинжээчид, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд ирэх гуравдугаар сард Дятловын даваанд хүрч ажлаа эхлүүлэхээр болсон байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 23 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 25 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 28 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 29 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 33 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top