ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталсан билээ.
Уг өдрийг тохиолдуулан ЮНЕСКО нь Дэлхийн номын нийслэл хөтөлбөрийг 2001 онд эхлүүлсэн юм. Энэ хүрээнд номыг сурталчилж, ном уншихыг хөхиүлэн дэмждэг хотыг жил бүр Дэлхийн номын нийслэлээр сонгон шалгаруулдаг.
Энэ жилийн Дэлхийн номын нийслэлээр Арабын нэгдсэн эмират улсын гурав дахь том хот болох Шаржа хот шалгарсан бол 2020 оны Дэлхийн номын нийслэлээр Малайз улсын нийслэл Куала Лумпур шалгарчээ.
2018 оны Дэлхийн номын нийслэлээр Грекийн Афин хот шалгарч байжээ.