Хятадын эдийн засаг өнгөрсөн оны IV улиралд 2009 оноос хойших хамгийн бага хурдыг харууллаа. 2018 оны ДНБ-ний өсөлт нь 28 жилийн дотор хамгийн доод төвшинг харуулжээ.
Өнгөрсөн оны IV улиралд Хятадын ДНБ-ний хэмжээ жилийн үнэлгээнд оруулахад 6,5% гэсэн хэмжээгээр өсчээ. Энэ тухай тус орны Үндэсний статистикийн газар мэдээлсэн байна. Өсөлтийн хурд нь Reuters агентлагийн шинжээчдийн дүгнэлттэй таарчээ.
2018 оны дүнгээр ДНБ-ний өсөлт нь 2017 онд төлөвлөж байсан 6,8%-д хүрээгүй 6,6% хүртэл удааширч 1990 оноос хойших хамгийн бага төвшинд хүрсэн байна. Улирлаар бол 1,5% гэсэн үзүүлэлттэй байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь хөрөнгө оруулалт ба хэрэглээ буурсан дарамтад байгаа юм. Энэ үзүүлэлтэнд АНУ-тай хийж байгаа худалдааны дайн нөлөөлсөн нь ойлгомжтой.
Мөн аж үйлдвэрлэл нь 12-р сард жилийн үнэлгээгээр 5,7%-ийг зааж, жижиглэнгийн худалдаа нь мөн үед 8,2% болон өссөн үзүүлэлт гарчээ. Өмнөх сард энэ нь 8,1% байсан юм.
Үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 2018 онд 5,9%-иар нэмэгдсэн нь 1996 онтой таарч байгаа юм. Хятадын хотуудад ажилгүйдлийн төвшин өнгөрсөн сард 4,9% болжээ.
М.Цогт