x

“Цөмийн тав” Бээжинд зөвлөлдөнө

“Цөмийн тав” хэмээн нэрийддэг ОХУ, ИХ Британи, Хятад, АНУ, Франц улсуудын төлөөлөгчид цөмийн зэвсэглэлд хяналт тавих асуудлаар хэлэлцэх зөвлөлдөөн өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд эхэллээ.

Хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байгаа цөмийн зэвсгийн асуудлыг төлөөлөгчид хаалттай хэлэлцэнэ. Харин бага хурлын хоёр дахь өдөр буюу өнөөдөр цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаар хэвлэлийнхэнд зориулж мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.

АНУ-ыг төлөөлж энэ бага хуралд Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсон оролцох бол ОХУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хүрэлцэн очжээ.

Оросын төлөөлөгч Рябковын мэдэгдсэнээр бол АНУ-ын төлөөлөгчтэй уулзаж дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээний эргэн тойрны асуудлаар ярилцана, харин Америкийн төлөөлөгч энэ тухайд бэлэн байгаа эсэх, юу ярих нь тодорхойгүй байна гэжээ.

“Өнөөдөр дэлхий дахинд болоод байгаа үйл явдлын талаар ярилцах нь зайлшгүй, ялангуяа Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээний асуудлаар ярина. Нөхцөл байдал тун түгшүүртэй байгаа, энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хэлэлцэх ямар ч шинж тэмдэг алга, ямар ч бэлтгэл алга. Хамгийн түгшүүртэй нь Америкийн талаас тавьсан шаардлагын хугацаа хоёрдугаар сарын 2-нд дуусна” гэж Рябков хэлсэн байна.

Өчигдөр өглөө уулзалт эхлэнгүүт таван гүрний төлөөлөгчид “Цөмийн тав”-ын уулзалтаас хамтарсан мэдэгдэл гаргахгүй гэж тохирчээ.

Сүүлчийн боломж

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хамгийн сүүлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсонтой нэгдүгээр сарын 15-нд Женевт уулзсан. Тэгэхэд ярианы гол сэдэв нь мэдээж Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээний тухай асуудал байсан. Томпсон оросыг дээрх гэрээг зөрчиж байна гээд 9М729 пуужингаа устгахыг шаардсан.

Орос болохоор үүнийг нь няцаагаад пуужингаа устгахгүй гэсэн юм. Москва харин хэлэлцээрийг зөрчөөгүй гэдгээ нотлохын тулд энэ пуужингаа Америкчуудад үзүүлэхээ илэрхийлсэн байна. Үүнийгээ биелүүлэх үүднээс Москвад суугаа гадаадын ЭСЯ-ны төлөөлөгчдөд зориулан ОХУ-ын ГХЯ, БХЯ хамтран мэдээлэл хийсэн юм. АНУ-ын төлөөлөгчид үүнийг нэг их хэрэгсээгүй өнгөрүүлсэн байна.

Орос ч ийнхүү пуужингаа устгахгүй байгаагаас АНУ Оросын гэрээг зөрчиж байна хэмээн Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээний хэрэгжилтийг хоёрдугаар сарын 2 гэхэд зогсоож, хагас жилийн дараа гэрээнээс бүрэн гарна гээд байгаа юм.

Ийм нөхцөлд Рябков, Томпсон хоёрын Бээжин дэх энэ удаагийн уулзалт энэ гэрээг аврах эцсийн боломж ч байж болох юм.

Цөмийн зэвсгийн асуудлаарх Бээжингийн энэ уулзалт маш чухал ач холбогдолтой гэж Оросын тал үзэж байна. Хэргийн учир нь Оросын Гадаад хэргийн яамны тэмдэглэснээр бол Вашингтон Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарснаар АНУ цаашдаа Стратегийн давшилтын зэвсэглэлийг хоргодуулах тухай гэрээнээс гарах гэж магадгүй юм. Ингэх юм бол цөмийн салбарт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал хүрээгээ тэлж дэлхий дахины аюулгүй байдал том цохилт болох юм.

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах хэлэлцээрийг тэртээ 1987 онд АНУ, ЗХУ-ын хооронд байгуулж, Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Зөвлөлтийн намт төрийн тэргүүн Михаил Горбачев нар гарын үсэг зурж, 1988 оны зургадугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон юм. Энэ гэрээгээр түүхэнд анх удаагаа зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг устгахаар талууд тохиролцсон юм. Энд талууд 1000-5500 км-ийн тусгалтай баллистик болон далавчит пуужин, 500-1000 км-ийн тусгалтай ойрын тусгалтай пуужингуудаа устгахаар тохиролцсон юм.

Гэрээнд зааснаар гэрээ батлагдсанас хойш гурван жилийн хугацаанд 500-5500 км тусгалтай пуужин, түүний харвах суурь зэргийг устгах ёстой гэжээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 20 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 23 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 25 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 26 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 27 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 30 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 31 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top