Мексик улс удахгүй хүнсний хомсдолд орж магадгүй тухай албаны хүн анхаарууллаа. Тус улсын баруун бүсийн Мичоакан мужийн багш нар хоёр долоо хоногийн хугацаанд төмөр зам хааснаас болж эрдэнэшишийн болон буудайн гурил зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн хомсдож болзошгүй хэмээн төмөр замын "Фрерромекс" компани даваа гаригт мэдэгджээ.
Боловсролын ажилтнуудын холбооны үндэсний хорооны гишүүд буюу багш нар өөрсдийнх нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор энэ сарын 14-ний өдөр төмөр замыг хааж эхэлсэн. Үүнээс болж эрдэнэшиш зэрэг үр тарианы олон төрлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт саатсан гэж тус компанийн төлөөлөгч ярьжээ.
Мөн албаны хүний хэлснээр цаашлаад өдөр тутам хэрэглэдэг талх, эрдэнэшишээр хийдэг “Тортила” хэмээх нэгэн төрлийн гурилан бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй байна. Одоогоор ган төмөр үйлдвэрлэлийн болоод цахилгаан дугуй үйлдвэрлэлийн зэрэг өөр төрлийн олон компани түүхий эдийн хомдолд ороод буй аж.
Нийт 252 галт тэрэг 2.1 сая тонн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болж Колима болон Мичиокан мужийн боомтуудад гацжээ.