Гренландын халимнуудын серенада маш олон янз байдаг ба түүнийг жааз хөгжмийн концертын хөтөлбөртэй эн зэрэгцэхүйц гэж биологичид өгүүлж байна. Туйлын урт хугацаанд үргэлжилдэг орооны цагаараа халимууд “дуулах” дуртай аж.
Эрдэмтэд Гренландын эргийн орчим гурван жилийн турш 200 халимд ажиглалт хийжээ. Тэд энэ үеэрээ халимын 184 аяыг бичиж авсан байв. Ая бүр нь ер бусын байсан ба халимууд арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл тасралтгүйгээр чанга “дуулж байлаа” гэж АНУ-ын Сиэтлийн Вашингтоны их сургуулийн Кейт Стаффорд (Kate Stafford) сэтгэгдлээ хуваалцлаа.
Улирлаас хамаарсан тэдний олон янзын дуу хоолой нь халимуудыг амьтны ертөнцийн хамгийн их бүтээлч хөгжмийн зохиолчид болголоо. Тэдэнтэй дууч шувуухайд л өрсөлдөх байх гэж эрдэмтэд өгүүлж байна. Хөхтөн болох гиббон бич, сарсан багваахай нэг аяаа жил бүр давтаж байдаг ажээ.
Далайн хөхтөн дунд хамгийн алдартай дуучид нь бөхтөр халим гэнэ. Тэдний ая дуу улирлын аясаар өөрчлөгддөг байна. Судалгааны үеэр халим бүр “хөтөлбөрөө” байнга шинэчилдэг нь тогтоогджээ.
М.Цогт