Хэрэглэгчдийн зарлага мөн гадаад зах зээл сулхан байсны улмаас өнгөрсөн онд Германы эдийн засаг хурдаа эрс буулгажээ.
Гэсэн хэдий ч IV улиралд Европын томоохон эдийн засаг нь хоёр улирал дараалан ДНБ хорогдсон, техникийн зогсонги байдалд оролгүйгээр бага зэрэг өсчээ.
Өнгөрсөн оны албан мэдээгээр Европын томоохон эдийн засаг 2018 онд өмнөх жилийн 2,2 хувийн өсөлттэй харьцуулахад буурч 1,5 хувийн өсөлтийг харуулсан байна. Ийнхүү тус орны эдийн засаг 2013 оноос хойш хамгийн бага хэмжээний өсөлтийг харууллаа.
Германд автомашины эд анги болон бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Европын бусад орнуудын үр дүн буурсан нь Германы эдийн засгийг удаашруулсан гэх шалтаг байж магадгүй.
Германы экспортын компаниуд нь Их Британи ЕХ-ноос гарч байгаа, Францын олон нийтийн эсэргүүцэл, Америкийн протекционизмаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт буурсан зэргийн ер бусын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Хятад тус орны худалдааны томоохон түнш мөн компаниудын ашгийн чухал нийлүүлэгч учраас түүний эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа нь Германчуудыг түгшээж буй.
"Хятадын хамт л эдийн засаг өсч унаж байдаг” хэмээн Commerzbank банкны эдийн засагч Йорг Крамер хэлж байна. Түүний хэлснээр Хятадад АНУ-тай худалдааны байдал нь тодорхойгүй, мөн тэдний улсын компаниудын өрийн өндөр төвшин зэргийн аюултэй эрсдлийг тооцоолж байх хэрэгтэй гэнэ.
Герман нь дэлхийн гуравдагч том экспортлогч учир тэдний эдийн засаг бусад томоохон эдийн засгуудаас хамаатай юм. Дэлхийн банк оны эхээр дэлхийн эдийн засгийн үнэлгээний дүгнэлтээ буулгасан байгаа. Тэр нь Германы эдийн засагт бас сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй юм.