Их Британид хоол хүнс, жимс ногооны худалдаа шууд нэмэгджээ. Хэрэглэгчдийн 4% өөрсдийн нөөцийг бэлтгэж эхэлсэн байна.
Британийн зургаан хүний нэг нь хүнс, эм тариа зэргийн нөөцийг бэлтгэж эхэлсэн ба бэлтгэхээр төлөвлөөд байна. Тэд Их Британи ирэх гуравдугаар сард Европын холбооноос ямар нэгэн тохиролцоогүйгээр сална гэдэгт итгэж буйг "Kantar Public" компанийн явуулсан судалгаа харуулжээ.
Европын холбооноос “Ёс журмаар гарахад” асуудал үүсгэсэн парламентын санал хураалтын дараа хэрэглэгчид өөр өөрсдийн шийдвэрээ гаргаж эхлэсэн байна. Энэ цагаар Засгийн газар нь £2 тэрбум гаруй фунтыг /2,6 тэрбум доллар/ Brexit-ийг дэмжих нөөц болгон хураасан байгаа. Гэтэл супермаркетууд, үйлдвэрүүд, олон тооны өрхийн аж ахуй ЕХ-ноос замбараагүйгээр сална гэж болгоомжлон өөрсдийн нөөцийг хурааж эхэлжээ.
"Kantar Public" гэх судалгааны компанийн мэдээгээр, өнгөрсөн оноо мөн үеээс хүнсний бүтээгдэхүүний худалдаа 30 хувиар, консервласан бүтээгдэхүүнийнх 16 хувиар өсчээ.
Энэхүү шийдвэр Их Британы иргэдийг ихээхэн болгоомжтой болгосон байна. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 30 хувь нь чөлөөт цаг, гадуур хооллолтын зардлаа хассан, мөн хасах болно гэжээ.
Хүмүүсийн 10 хувь нь шинэ ажил хайх болсон байна. Jaguar Land Rover, Ford Motor компаниуд Brexit-ийн улмаас Европт худалдаа удааширч байгаа учраас хэдэн мянган орон тоогоо цомхотгоно гэж мэдэгдээд байгаа юм.