x

Орос, Японы байр суурь өөрчлөгдөөгүй гэж Кремль мэдэгдлээ

Мягмар гаригт Москвад болсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Синзо Абэ нарын хэлэлцээрийн явцаас үзэхэд Токиогийн саналд ямар нэг өөрчлөлт ороогүй нь ажиглагдсан бол Москва ч өөрийн байр сууриа өөрчлөөгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

“Одоохондоо бид Японы байр суурь өөрчлөгдсөн ямар нэг байдал ажиглаагүй байна. Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр ерөнхийлөгч Путин манайх ч байр сууриа өөрчлөхгүй гэж хатуу мэдэгдсэн” гэж Песков “Интерфакс” хэвлэлийн сурвалжлагчийн асуултад хариулжээ. Тэр бас хоёр орны тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээр дээр ч, Японы ерөнхий сайд Москвад айлчлахаар мордохдоо хийсэн мэдэгдлээс ч японы талын байр суурь өөрчлөгдөөгүй нь харагдаж байна гэсэн байна. 2018 оны есдүгээр сард Владивостокт болсон эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин японы ерөнхий сайдад “урьдчилсан ямар нэг болзолгүйгээр” энхийн хэлэлцээрээ дуусгая гэсэн санал тавьсан юм. Хари Абэ үүнийг нь хүлээн авах аргагүй санал гэж нэрлэсэн байна.

Харин сая Моква руу мордохынхоо өмнө Синзо Абэ Японы телевизэд өгсөн ярилцлагадаа Курилын арлуудын нутаг дэвсгэрт байгаа Японы эзэмшлийн нутгийг манайд шилжүүлэн өгөхийг Орос зөвшөөрөхгүй байгаагаас л газар нутгийн энэ маргааныг өнөө болтол шийдвэрлэж чадахгүй байгаа гэж ярьсан юм.

Абэ бас дөрвөн арлаас хоёрыг нь Японы талд өгчихвөл энхийн хэлэлцээрийг эцэс болгож болох юм гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энхийн хэлэлцээрийг эцэслэх талаар Япон ямар нэг албан ёсны санал дэвшүүлээгүй” гэж мэдээллээ.

Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Өмнөд Курил нь оросын газар нутаг гээд “Энэ газрыг хэн ч хэнд ч өгч болохгүй” хэмээн хатуу мэдэгджээ.

Москвад Японы ЭСЯ-ны үүдэнд жагсаал болжээ

Японы ерөнхий сайд Синзо Абэ Москвад айлчилж, Орос-Японы хооронд маргаантай байгаа Курилын арлын асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийж байгааг эсэргүүцэн Москва дахь Японы ЭСЯ-ны үүдэнд эсэргүүцлийн жагсаал болжээ. “Хууль сахиулагчид жагсагчдаас уриа, лоозон туг барьсан 10 орчим хүнийг саатуулсан. Тэднийг жагсагчдын ойролцоо байсан авто машинд суулгасан. Бусад нь тэднийг суллуулахаар оролдож байна” гэж эсэргүүцлийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг “Зүүний фронт”-ын зохицуулагч Сергей Удальцов “Эхо Москвы” радио станцад ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаалд мянга гаруй хүн оролцсоны дотор “Зүүний фронт”, Оросын коммунист намын идэвхтнүүд байна.

Оросын зарим хотуудад ч ийм жагсаал болж, Японы ерөнхий сайд Курилын өмнөд хэсгийн хоёр Шикотан, Хабомаи арлыг японд өгчихвөл нөгөө хоёр арлыг нь авахгүйгээр хэлэлцээрийг өндөрлөе гэсэн саналтай ирснийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэгчид “Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө” уриан дор нэгдэж байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 7 цаг 21 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 7 цаг 23 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 7 цаг 25 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 7 цаг 26 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 7 цаг 27 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 7 цаг 31 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 7 цаг 32 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top