Энэ гайхамшиг аль эрт 1819 онд болсон юм. Английн офицер Родерик Жонс бар агнахаар Мумбай хотын ойролцоо явж байжээ. Араатны мөр түүнийг нэгэн агуйд хүргэжээ. Тэнд ер бусын гайхамшиг нуугдаж байсныг Родерик нээж дэлхийд таниулсан хүн болон түүхэнд үлджээ.
Бараа мартсан Родерик агуйн гүн рүү орж үзэв. Гэнэтхэн чулаан ханын сийлбэртэй тулгарчээ. Офицер буцах гэснээ цааш явж сонирхлоо.
Хадан цохион доорх нарийн жим Родерикийг эртний сүм хийд, лам нарын байрнуудын өргөн цар хүрээтэй системд хөтлөн авчирчээ. Тэр бүгдийг хатан уулыг ухан бүтээсэн байжээ.
Офицер дээш гарч агуйд мэргэжилтнүүдийг авчирчээ.
Мэргэжилтнүүд эртний уран барилгын ер бусын олдвортой тулгарлаа. Буддын лам нар энэ бүгдийг манай эриний өмнөх II зуунд бүтээсэн байлаа.
М.Цогт