Бүх төвшний улстөрчид ба төрийн байгууллагуудын ажиллагаанд сэтгэл дундуур байгаа францчуудын тоо өсөх боллоо. Франц даяар Opinion Way ба Cevipof байгууллагын явуулсан санал асуулгад оролцогсодын хариулт төр засаг, улстөрчдөд үзүүлэх итгэл эрчимтэй доошилж буйг харуулжээ. Жилийн дотор Ерөнхийлөгчийн засаглалын байгууллагуудад итгэх итгэл 13 хувиар унан 23% гэсэн төвшинд очжээ.
Хүн амын 31% парламентын депутатуудад итгэж байна. Энэ үзүүлэлт өмнөхөөс 4%-иар буурчээ. Гэтэл францчуудын талаас илүү хувь нь өөрийн хотын мэрт итгэдэг байна. Энэ үзүүлэлт мэрүүдийн хувьд 1%-иар нэмэгдэн 58%-д хүрчээ.
Францчууд улс төрийн намуудад хамгийн багаар итгэдэг болсон байна. Тэдний 9% л намдаа үнэнч. Асуугдагчдын 25% хэвлэл мэдээлэлд, 27% нь ҮЭ ба банкинд итгэдэг гэнэ. Хамгийн бага итгэлийг эмнэлэгүүд (78%), арми (74%), цагдаа (74%) зэрэг авчээ.
Улстөрчдийн хувьд “Үндэсний нэгдлийг” толгойлсон Марин Ле Пен хамгаас өндөр итгэлтэй. Түүнд 25% итгэж, 70% итгэдэггүй. Дараа нь Ерөнхий сайд Эдуард Филипп оржээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон зөвхөн гуравт бичигдлээ. Тэр францчуудын 20 хувийн итгэлийг авчээ. Түүнд асуугдагчдын 76% итгэдэггүй. Улс төрийн үйл явлаас асуугдагчдын 81% нь айдастай болсон бол харин 17 хувь нь түүнд дуртай гэнэ.
Иргэдийн 85% нь улс төрчид “энгийн хүмүүсийн санал бодлыг авч үздэггүй” хэмээн хариулав. Үүний зэрэгцээ, тэдний 55 хувь нь өөрсдийн үзэл санааны төлөө тэмцэж эсэргүүцэлд оролцоход бэлэн гэжээ.
М.Цогт