x

Тереза Мэй Brexit-ийн дайнд ялагдлаа

Парламентын Нийгэмлэгүүдийн танхимын нэгдүгээр сарын 15-нд явагдсан санал хураалтаар 432 депутат Тереза Мэйн тус орныг ЕХ-ноос гаргах хуулийн төслийн эсрэг санал өгсөн бол түүнийг дөнгөж 202 депутат дэмжив.

"Sky News" телевизийн дүгнэлтээр, Английн парламентын доод танхимын түүхэнд засгийн газрын ийм ноцтой ялагдал хүлээж байгаагүй ажээ. Өмнөх ийм сөрөг дээд амжилт 1924 онд Жеймс Рамсей Макдональдын засгийн газрын хуулийг буцаахад 166 саналын зөрөөтэйгээр тогтоогдож байжээ.

Theresa May’s deal defeated by 230 votes!
The biggest government defeat in the House of Commons. Historic.

Санал хураалтын дүнг зарласны дараа Жереми Корбины толгойлсон Лейборист нам парламентын доод танхимд өнөөгийн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураах төслийг өргөн барьжээ. Энэ асуудлаар лхагва гаригт санал хураахаар болсон. Энэ санал хураалт явагдаж дуусахад Тереза Мэйн засгийн газар 19 саналын давуутайгаар 325 санал авч үлдэж чадсан байна.

Тереза Мэй санал хуралтуудын дараах хоногуудад огцорч болох талтай. Мэйн төсөл  зад ниргүүлсэн нь түүний огцрох магадлалыг нэмэгдүүлж байгаа билээ хэмээн "Deutsche Bank" дүгнэжээ.

Консерватив намын төлөөлөгч нар Тереза Мэйн төлөө өгсөн саналаа эргүүлэн  татах боломж байгаа. Хэрэв тэгвэл нам нь Ерөнхий сайдыг  солих шинэ хүнийг гаргаж ирэх ёстой. Консерваторууд шинэ лидерт дэвшүүлэх хүнээ тохиролцож чадахгүй бол Мэй огцрохгүй байж болох ч лидерийн төлөөх тэмцэл газар авна.

Хэрэв Мэй засгийн газраасаа дэмжлэгтэй байх юм бол түүнд болон засгийн газарт нь Brexit стратегийг нэгдүгээр сарын 21 гэхэд шинэчлэн парламентад танилцуулах боломж гарч ирнэ.

Мэй ийм тохиолдолд Лиссабоны ЕХ-ны гэрээний 50-р заалтыг биелүүлэх хугацааг 2-4 долоо хоногоор сунгахыг Брюсселиэс шаардан дахин нэг удаа хэлэлцээр явуулах боломжийг хайна. Брюссель 50-р заалтын талаар арай уян бодлого барьж магадгүй. Тэр нь хамгийн эерэг хувилбар болох бөгөөд түүнд зах зээл харьцангуй өндөр итгэлтэй хандах болно.

Энэ нөхцөлд Тереза Мэйн өрсөлдөгч нар Brexit-ээр хоёр дахь бүх нийтийн санал асуулгыг шаардаж магадгүй ба Засгийн газрын бүх хүч санал асуулгын хугацааг тогтооход чиглэгдэн Брюссельтэй тохиролцоо хийх асуудал хойш тавигдана. Энэ тохиолдолд 50-р заалтыг биелүүлэх асуудал долдугаар сар ба түүнээс хойш хугацаа хүртэл хойшлох шаардлага гарна.

Мэй огцорсон нөхцөлд парламентын сонгууль дахин явагдаж магадгүй. Хэрэв консерваторууд хоёр долоо хоногийн дотор шинэ лидерийг дэвшүүлж, шинэ засгийн газраа байгуулж чадахгүй нөхцөлд хуулийн дагуу сонгууль шинээр явагдах ёстой. Энд бас л 50-р заалтын биелэлтийг хойшлуулах шаардлагатай.

Гэхдээ Брюссельтэй ямар нэгэн гэрээгүйгээр явагдах Brexit нь хамгийн муу хувилбар. Хэрэв парламентын консенсус төстэй гэрээгээр хийгдэхгүй бол эсвэл Ерөнхий сайд Мэй парламентыг хяналтдаа оруулж чадахгүй, мөн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх нь дэмжлэг олохгүй бол тийм хувилбар байж болох юм.

Өнөөдөртөө хэрэв Тереза Мэй Европын холбооны удирдлагатай тохиролцож чадвал Их Британийн ЕХ-ноос гарах хугацааг сунгах хувилбар илүү магадлалтай харагдаж байна. Харин Брюссель ЕХ-ноос Их Британийн гарах тухай гэрээний нөхцлийг өөрчлөхгүй гэж мэдэгдээд байгаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 7 цаг 4 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 7 цаг 6 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 7 цаг 9 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 7 цаг 9 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 7 цаг 10 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 7 цаг 14 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 7 цаг 15 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top