ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд сарны хөрсний гүнд ус, мөс байгаа эсэхийг хамтран судлахаар болжээ. Энэ хамтарсан судалгааг Оросын Суурь судалгааны сан болон Хятадын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан санхүүжүүлэхээр болсон байна.
Хамтарсан судалгааны төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд сарны гадаргуу дээр хэт авианы өрөмдлөг хийх юм байна. Үүнээс гадна хоёр орны эрдэмтдийн баг Ангараг гаригийн гадаргаас усны ул мөр хайх судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр уулзаж байгаа аж.