Америкчуудын бараг 16 хувь өөр оронд байнга амьдрах хүсэлтэй байгааг "Callup" төвийн явуулсан судалгаа харуулжээ.
АНУ-аас гадагш гарч цагаачлах хүсэлтээ илэрхийлэгчдийн ихэнх нь 30 хүртэлх насныхан байна. Америкчуудын тийм хүсэлтнүүдийн бараг 26 хувь нь Канадад амьдах хүсэлтэй гэсэн байв.
Харьцуулахад бага Жорж Бушийн үеэр америкчуудаас 11 хувь нь цагаачлах хүсэлтэй байсан бол Барак Обамаг засаг барих үеэр тэдний тоо багасаж 10 хувьтай байжээ.
"Gallup" төв судалгаагаа 2017-2018 онуудад явуулж түүндээ 15 наснаас дээш насны мянга гаруй хүнийг хамруулсан байна.
Дашрамд хэлэхэд, хэрэв Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол тус орноос гарч явна гэдгээ Холливуудын олон одод 2016 онд илэрхийлж байлаа. Гэтэл тэднээс хэн нь ч яваагүй, амлалтаа биелүүлээгүй гэж The Washington Examiner сонин онцолж байсан юм.
М.Цогт
Сэтгэгдэл (1)