Осака хотод нэгэн хачирхалтай барилга байдаг нь хотын засмал зам яг дундуур нь нэвт гардаг "Gate Tower Building" барилга.
Оффиссын 16 давхар "Gate Tower Building" -ийн дөрвөөс долоо дугаар давхрын хооронд зам явж өнгөрдөг. Лифт нь дөрвөөс зогсолтгүй шууд найман давхар хүртэл явна.
1989 онд Японд том хотуудыг замын түгжрэлээс гаргахын тулд давхар замууд барих шийдвэр гаргасан байна. Баригдахаар төлөвлөгдсөн байсан оффиссын барилга маань зам тавигдсаны дараа барилгын ажлаа эхэлжээ.
Газрын эзэд газрынхаа үнэ цэнийг алдахгүйн тулд хотын авто замыг шууд байшин дундуураа өнгөрүүлэх шийдвэр гаргасан байна.
Б.Эрдэнэ