Шинэ оны эхэнд нефтийн зах зээл Оросын рубльд эерэг чиг хандлага авчирлаа. “Хар алтны” үнэ итгэлтэйгээр дээшилж, рубль оны сүүлчийн уналтынхаа дараа бэхжиж эхэллээ.
Ерөнхийдөө ийм л зураглал гарах ёстой байсан. Нефть ба рублийн арилжаа хэвээс хэтэрсэн байсан ба хэзээ нэгэн цагт үнийн тохируулгад орох ёстой байлаа.
Эерэг хандлагын жамын гэх шалтгаан хангалттай, гэхдээ санхүүгийн зах зээл тогтворжих ерөнхий найдлага нь Америкийн Холбооны нөөцийн систем хэтэрхий чанга мөнгөний бодлого явуулахгүй гэдэгт л байгаа.
Шинэ оны анхны долоо хоногийн арилжаагаар алдагдлын хэсгээ доллараас нөхөн доллар=68 рубль гэсэн төвшинд хүрэв.
Европ валюттай хослосон рубль өнгөрсөн долоо хоногийн арилжааны хаалтын 77 рубль гэсэн төвшинд байлаа.
Нефтийн үнэ нэмэгдсэнтэй рублийн бэхжилт холбоотой. Арилжааны эхний долоо хоногт Brent хольцийн нэг баррель $57 долларын төвшинд байв. 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр баррель Брент 50 доллар хүртэл буурсан байлаа гэхэд оны эхний үнийн өсөлт нь бараг 15% гэж болно.
Саудын Араб нийлүүлэлтээ бууруулсан мэдээ гарангуут л үнэ нэмэгдэж эхэлсэн юм.
Тус улс арванхоёрдугаар сард нийлүүлэлтээ эрс буургасан ба Platts мэдээлснээр, өнгөрсөн сард тэдний нийлүүлэлт хоногийн 7,523 сая баррель болсон байна. Өмнөх сарын нийлэлт нь хоногт 8,162 сая баррель байжээ. Хорогдуулалт өргөн цар хүрээтэй байсан ба экспорт нь өдрийн 7,253 сая баррель болж байсан гэж Bloomberg тэмдэглэсэн байна.
Саудынхны шийдэмгийн загналт зах зээлийн сэтгэлгээг өөрчлөн тэд олборлолтыг буулгах шинэ тохиролцоонд үнэнээсээ хандаж буй харуулсан юм хэмээн Price Futures Group-ын шинжээч Фил Флинн хэллээ.
Оросууд ч гадаад зах зээлд нийлүүлэх нефтийн хэмжээг буулгах төлөвлөгөөтэй. Ер нь бол нефтийн үнийн уналт халуун маргааны бай болсон. Зарим шинжээчид нефтийн фьючерсийг санхүүгийн хэрэгсэл ба суурь мэдээллүүд нь мэдээллийн зураглалыг харуулж байна гэдэг.
Нөгөө хэсэг нь болохоор эрэл, санал хоёр л үнийг хөдөлгөж байна гэдэг. Энэ маргаанд үнэнийг батлах нь бараг байхгүй учир дээрх хоёр хувилбар байж л байх зүйл юм.
Ер нь бол энэ хандлага аль хир урт настайг нь хэлэхэд бэрхтэй. Наймаачдын сэтгэл маш хурдан хувиралттай, бас олон наймаачид нэгдүгээр сард амралттай, арилжааны хэмжээ их биш байгаа. Энэ бүгд нь үнийн савчилт гаргах гол хүчин зүйл билээ.