Францын "Le Figaro" сонин Путины нэр алдарын хүч нь боловсролд нь байгаа. Үүгээрээ тэр геополитикийн өрсөлдөгч нараасаа эрс ялгаатай гэж бичжээ.
Материалыг зохиогч тэмдэглэхдээ, Засгийн газрын хуралдаан дээр Путин зүгээр сууж байдаггүй, өөрийн захиргааны хүмүүс юу ярьж байгааг сайтар тунгаан оролцдог гэсэн байна. Тухайлбал, тэр Индонезид гахайн мах нийлүүлж буйг ярьсан ХАА-н сайдаа зогсоон тэнд исламын шашинтай учир тийм мах худалдан авахгүй гэж түүнд тайлбарлаж байлаа.
Энэ жишээ нь франц сэтгүүлчдэд өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Тэд удирдагч нарт газар зүйн мэдлэг хэрэгтэй гэж үзсэн байна.
Тэдний хэлснээр, шиит, суннитүүдийг хооронд нь ялгадаггүй бусад лидерүүдийн дэргэд Оросын Ерөнхийлөгч огт өөр харагдаж байна. Оросууд Арабын ертөнцөд өөрсдийн байр суурийг бэхжүүлж чадсан нь гайхал төрүүлэхгүй. Ирак, Иран хоёрын ялгааг олж хардаггүй хүмүүс тэнд хэрхэн байр сууриа бэхжүүлэхийг яаж мэдэх билээ.
Зарим лидерүүд бусдын байтугай өөрийн орны газар зүйг мэддэггүй. Мэдсэн ч тааруухан мэднэ. Жишээ нь Макрон Францын Гвианыг арал гэдэг. Гэтэл тэр далайн чанадын нутаг нь зөвхөн нэг талаасаа далайгаар хиллэх ба бусад талаараа Бразили, Суринамтай хиллэдэг аж.
Путиныг хараад ингэж хэлж болно. Хүүхдүүд ээ газар зүйг сайн үз, Ерөнхийлөгч болж чадна. Харин бусад лидерийн жишээ нь эсрэгээр, гүнзгий мэдлэггүйгээр Ерөнхийлөгч болж чадахыг харуулж байна хэмээн францын мэдээнд "Риа Новости" агентлаг тайлбар өгчээ.
Үүний зэрэгцээ, тэр франц хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Саркози, Макрон эсвэл Олландын ”хүчирхэг” байдлын нууцыг олно гэж оролдохгүй байна. Харин Путин үргэлж, бүгдэд сонирхолтой, түүний хүчирхэгийн тухай маш их өгүүлэл бичигджээ. Дүгнэлт нь энгийн болж таарлаа. Сайн суралцах, тууштай хөдөлмөрлөх. Ердөө л энэ.
Сурагчид аа, газар зүйг сайтар судлагтун. Учир нь геополитикийн сөргөлдөөнөөс өөрийн орноо гаргаж чадах Ерөнхийлөгч болоход тэр нь маш хэрэгтэй гэж агентлаг эцэслэн өгүүлсэн байна.