АНУ-ын улсын өрийн хэмжээ 2018 оны сүүлчээр $21,9 их наяд доллар болон Доналд Трамп Ерөнхийлөгч болсон 2017 оны эхнээс хоёр их наядаар нэмэгдсэн байна. Энэ тухай Сангийн яамны мэдээнээс нь ишлэн CNN телевиз дамжуулжээ.
АНУ-ын өрийн хэмжээ Трампын засаг авсан эхэн үед хасагдаж байснаа татварын шинэчлэлийг 2017 оны эхээр хийснээс эхлэн дахин нэмэгдэж эхэлжээ гэж Сангийн яам нь мэдээлэв.
АНУ-ын Конгрессын төсвийн хорооны мэдэгдэлд 2018 оны сүүлчээр улсын өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувьтай тэнцлээ гэсэн юм. Энэ үзүүлэлт 1950 оноос хойш хамгийн өндөр хэмжээнд очжээ. Улсын өрийг цэглэх нь Трампын сонгуулийн амлалтын нэг нь байлаа.
М.Цогт
Сэтгэгдэл (1)