x

Хятадын шүүх хар тамхины хэрэгт холбогдсон Канадын иргэнд цаазын ял оноолоо

Хятад улсын шүүхээс даваа гаригт Канадын иргэн Роберт Ллойд Шелленбэргийг хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж, цаазын ял оноожээ. Энэхүү шийдвэр нь хоёр улсын дипломат маргааныг улам гүнзгийрүүлж болзошгүй байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Даваа гаригт гаргасан Хятадын шүүхийн энэ шийдвэрийг хэвлэлүүд Канад Хятадын "Хуавей" компанийн орлогч захирал Мэн Ванжоуг АНУ-ын талын хүсэлтээр барьж хорьсон явдалтай холбон бичиж байна.

Тодруулбал, Хятадын талаас "Хуавей" компанийн орлогч захиралыг баривчилсны дараа Канадын хоёр ч иргэнийг барьж хорьж, хоёр улсын харилцаа сайнгүй байгаа. Сүүлд Хятадын талаас гэнэт Шелленбэргийн хэргийг эрчимтэй урагшлуулж, гадаадын сэтгүүлч нарыг шүүх хуралд байлцуулсан нь маш ховор үйлдэл болжээ. 

Өнгөрсөн онд шүүх Шелленбэргт 15 жилийн хорих ял өгсөн ч, давж заалдах хурлын дараа “Энэ ял хэтэрхий зөөлөн шийтгэл байна” гэж шүүхээс мэдэгджээ.

Шелленбергийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр Хятадын хилээр 200 кг орчим метамфетамин хэмээх бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутгагдан 15 жил шоронд хоригдох, 150,000 юаний ($22,000) торгууль төлөх ял шийтгэл сонсжээ.

Шелленбэрг хэргийг мэдүүлэхдээ "Түүний хөлсөлсөн орчуулагч Шу Чинийг бүх хэрэгт буруутай, би улс дамжсан хар тамхины гэмт хэргийн ажиллагааны золиос болсон" гэжээ. Тэр Хятадад ирэхээсээ өмнө Лаос, Мьянмар, Малайз, Сингапур, Тайланд зэрэг орнуудаар аялж байжээ.

Харин түүний орчуулагч Шу Чинь "Шелленбэрг машины дугуйнд мансууруулах бодис нуун хилээр нэвтрүүлэх даалгавар өгч байсан" гэж мэдүүлсэн байна. 

Шүүхийн шийдвэрийг гарсны дараа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо иргэнд нь цаазын ял оноосон явдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд Шелленбэргийг суллуулахын тулд бүх арга хэмжээг авна гэж амлажээ.

Мөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хэргийг дур зоргоороо шийдэж байгаа Бээжингийн эрх баригчдын үйлдлийг шүүмжилж, дэлхийн бүх улс орнууд уг хэрэгт санаа зовж, анхааралдаа авах ёстой гэж хэлсэн нь түүний Хятадын эсрэг хийсэн хамгийн хатуу мэдэгдэл байлаа.

Шүүхээс Шелленбэргт цаазын ял дуулгахаас өмнөхөн тэрээр хэвлэлд “Би хар тамхины наймаачин биш. Хятадад жуулчлалаар ирсэн” гэж ярьсан байна. Канадын иргэн Шеленбергт давж заалдах 10 хоногийн хугацаа байгаа юм байна. 

Харин Хятад улс өмнө нь хар тамхины хэрэгт буруутгагдсан Япон, Филиппиний иргэнийг цаазалж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 7 цаг 23 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 7 цаг 26 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 7 цаг 28 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 7 цаг 29 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 7 цаг 30 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 7 цаг 33 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 7 цаг 34 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top