Польш улсын Тагнуулын төв газар Хятадын "Huawei"-ийн салбар хариуцсан захирлыг тус улсад тагнуул хийсэн хэргээр баасан гаригт баривчилсан билээ.
Өмнө нь тус улсын тагнуулын байгууллагад ажилтан байсан Польшийн иргэны хамт “Huawei”-ийн захирлыг Мягмар гаригт Хятадын Засгийн газарт нууц мэдээлэл дамжуулсан хэргээр баривчилсан юм.
Тэгвэл өчигдөр буюу бямба гаригт Хятадын харилцаа холбооны технологийн "Huawei" компани тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр Польшид баривчлагдсан ажилтнаа халж байгаагаа мэдэгджээ.
"Huawei" компанийн мэдэгдэлд "Ван Вэйжиний холбогдсон хэрэг нь тус компанитай ямар ч холбоогүй, улмаар компанийн бизнесийн нэр хүндийг нь сэвтүүлсэн тул ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байна" гэжээ.
Хэрвээ баривчлагдсан хүмүүс буруутай нь тогтоогдвол Польшийн хуулиар 10 хүртэл жил шоронд хоригдох шийтгэл хүлээх юм байна.