БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Хятад улсад энэ сарын 7-9-ний хооронд хийсэн айлчлал Лхагва гаригийн үдээс хойш өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлал нь Ким Жон Уны Хятад улсад хийсэн 4 дэх удаагийн айлчлал боллоо.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний урилгаар айлчилсан Ким Жон Ун Мягмар гаригийн өглөө Бээжинд ирсэн бөгөөд шууд уулзалтаа зохион байгуулсан байна. Удирдагч нар хоёр улсын харилцааг тууштай хөгжүүлж, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд эерэг хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлээ.
Мэдэгдэлд “Хоёр улсын харилцааг тууштай хөгжүүлэх, Солонгосын хойгийн асуудлыг төрийн зохицуулалтаар дэмжих, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд эерэг хувь нэмрээ оруулахын тулд хамтарсан хүчин чармайлт тавихад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн” хэмээн дурджээ.
Мөн уулзалтын өдрүүдэд удирдагч Ким Жон Уны 35 насны төрсөн өдөр тохиосон юм. Уулзалтын дараа Ким Жон Уны 35 насны төрсөн өдөрт зориулж Ши Жиньпин хүндэтгэлийн зоог барьсан байна.