x

Фэйсбүүк зөвхөн баталгаатай хуудас болон хаягуудад улс төрийн холбогдолтой зар сурталчилгаа явуулах эрх олгоно

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг ирэх онд АНУ, Мексик, Энэтхэг, Пакистан зэрэг хэд хэдэн улсад сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор сонгуулийн үйл явцад Фэйсбүүкээр дамжуулан хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх арга хэмжээ авах нь Фэйсбүүк компанийн 2018 оны гол зорилт байх болно гэдгийг мэдэгджээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-аас хөндлөнгөөс оролцсоныг илрүүлсэн даруйдаа Фэйсбүүк компани 2017 оны Франц, Герман улсын сонгуулийг угтан хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдэн зуун мянган хуурамч хаягуудыг устгах арга хэмжээ авч байсан юм. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт л гэхэд ОХУ-ын томоохон сүлжээ бүхий хуурамч хаягуудыг устгаад байна.

Ирэх сонгуулиудыг угтан Фэйсбүүк компанийн зүгээс авч хэрэгжүүлэх ажлуудаас дурдвал:

Улс төрийн холбогдолтой зар сурталчилгааны хаягуудад бүгд өөрсдийн мэдээлэл болон хаяг байршлаа баталгаажуулахыг шаардах. Хэрэв тухайн хаяг өөрсдийн мэдээлэл болон байршлаа баталгаажуулахаас татгалзвал улс төрийн холбогдолтой сурталчилгаа хийхийг нь хориглох. Түүнчлэн баталгаажсан хаягуудын ард хэн төлбөр төлж сурталчилгаа хийлгэж байгааг ил тод байдлаар бусад хүмүүст мэдэгдэх зэрэг арга хэмжээ авна. Эдгээр алхмуудыг одоогийн байдлаар АНУ-д хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд ирэх саруудаас бусад улс орнуудад хэрэгжиж эхлэх болно гэдгийг Марк Зукерберг дурджээ.

Дээрх алхмуудаас гадна улс төрийн холбогдолтой сурталчилгааны ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд пэйж дээрх бүх зар сурталчилгааг харах боломжтой болгох төдийгүй тухайн пэйж дээр өмнө нь тавигдаж байсан зар сурталчилгаануудыг бүгдийг нь архивлан харах боломжтой хайлтын системийг хөгжүүлж байгаа юм байна.

Хоёрдугаарт, томоохон пэйжүүдэд ч мөн өөрсдийн мэдээллээ баталгаажуулах шаардлага тавина гэдгээ мэдэгдсэн байна. Ингэснээр хуурамч хаяг ашиглан пэйж хуудас ажиллуулах, түүгээрээ дамжуулан хүмүүст буруу ташаа мэдээлэл түгээх явдлаас сэргийлнэ гэжээ. Эдгээр арга хэмжээнүүд нь асуудлыг нэг мөр шийдэхгүй ч 2016 онд ОХУ хуурамч хаягууд болон пэйж ашиглан ухуулга хийж байсан явдлыг дахин давтагдахаас сэргийлнэ гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top