x

2019 он ямар орнуудад хүнд тусах вэ?

Олон улсын аврагчдын хорооны шинжээчид ирж буй онд хүмүүнлэгийн сүйрэлд өртөж магадгүй орнуудын чансааг гаргажээ. 

"2018 он дэлхийн олон сая хүнд сүйрлийн жил байлаа. Тэдний ихэнх нь анхлан гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн юм. Дэлхийн хурцадмал бүс нутгуудад хүний өдөөсөн цэргийн сөргөлдөөнтэй хэвээр байгаа нь ирж буй 2019 мөн л адил зарим орнуудад хүмүүнлэгийн хямрал авчирна” гэж тус байгууллагын дэд Ерөнхийлөгч Боб Китчен сануулж байна. Эрсдэлд өртөх магадлалтай топ-10 орнуудыг нэрлэе.

10. Сомали

Хэдэн арван жил үргэлжилсэн иргэний дайн Сомалийн оршин тогтнолыг зогсоон олон тархай бутархай хэсэг болгов. Дайн сөргөлдөөний улмаас 2,6 сая сомаличууд дотоодын шилжигчид, 870 мянган хүн дүрвэгчид болжээ. 

2019 оны ирээдүй: Сомали нь дайнтай тулаантай тогтворгүй улс хэвээр үлдэх бололтой. “Аш-Шабаб” террорист бүлэглэл бүрэн сэргэх нь юу л бол гэхдээ хүмүүсийн дүрвэлт, нүүдэл тэдний ажиллагааны улмаас үргэлжилнэ.

9. Этиоп

Этиопт дотоодын зөрчил газар авсны улмаас өнгөрсөн оны эхний хагаст 1,4 сая хүн шилжин суурьшсан нь бусад орнуудынхаас хамаагүй их байлаа. Бүс нутгийн улс төр, ястнуудын хооронд байдал хурцатмал байгаагаас энэ бүгд үүсэлтэй. 

2019 оны ирээдүй: Улс төр тогтворгүй, сөргөлдөөн даамжрах хандлагатай байгаа нь шилжих хөдөлгөөнийг улам нэмэгдүүлж, ган гачгийн улмаас хоол хүнсний дутагдалд хүргэх болно.

8. Нигери

2018 онд Нигери хууль бус зэвсэгт бүлэглэлийн дотолгоонд байнга өртөж ирэв. Мөн омгуудын хоорондын сөргөлдөөн газар авлаа. Үр дүнд нь хоёр сая хүн шилжин суурьшиж, 230 мянган хүн дүрвэгчийн эрх авчээ.

2019 оны ирээдүй: Хүчирхийлэл газар авч дүрвэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай. Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн тогтворгүй байдалд хүргэж магадгүй.

7. Сири

Сири 2011 оноос хойш дайнд нэрвэгдэж байна. Өнөөдөр тус орны ихэнх дайнд сүйрч, боловсрол, анагаах ухаан бүрэн устсан. 6,2 сая хүн дотоодын шилжигчид, 5,6 сая хүн гадаадад дүрвэгчид болоод байна. 

2019 ирээдүй: Сирийн баруун хойд нутагт цэргийн сөргөлдөөнтэй байх ба хүмүүнлэгийн хямралд нэрвэгдэж магадгүй. Зугтах газаргүй хүмүүс агаарын цохилтод өртөх магадлалтай.

6. Төв Африкийн улс

Төв Африкийн улс ч мөн тогтворгүй байдалд байгаа. Энэ байдал зэвсэгт бүлэглэл Засгийн газрыг унасан 2013 оноос хойш үргэлжилж байна. Хагас сая гаруй хүн байнгын өлсгөлөнд нэрвэгджээ.

2019 оны ирээдүй: Зэвсэгт мөргөлдөөн дотоодын шилжилт, дүрвэлтийг нэмэгдүүлэхээс гадна гантай байгаа учраас өлсгөлөн гарч магадгүй.

5. Венесуэла

Эдийн засгийн сүйрэл нь бараг гурван сая хүнийг дүрвэгч болгосон. Мөн тэр нь гэмт хэрэг, өвчинг нэмэгдүүллээ. 

2019 оны ирээдүй: Эдийн засгийн хямрал нь улам нэмэгдэх магадлалтай. Асуудал улам нэмэгдэж дүрвэгчдийн тоо өсөх байх.

4. Афганистан

Сөргөлдөөн 2001 оноос хойш үргэлжилж байгаа. 2014 оноос ялагдалд орсон Талибан хөдөлгөөн газар нутгийн хяналтаа нэмэгдүүлж байна. Ган гачиг, сөргөлдөөн дүрэгчдийг нэмэгдүүллээ. Хагас сая орчим хүнийг хүчээр эргэн шилжүүлсэн нь байдлыг хүндрүүлж байна.

2019 оны ирээдүй: Ирэх дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль нь талибуудын хаврын довтолгоонтой цуг явагдан байдлыг улам хүндрүүлнэ. Гантай байгаа нь хүнсний хомсдолд хүргэх бололтой.

3. Өмнөд Судан

Өмнөд Судан 2012 онд тусгаар тогтносон ч 380 мянган хүний аминд хүрсэн иргэний дайнтай хэвээр. Ихээхэн хэврэг энхийн гэрээ байгаа ч хүчирхийлэл хэвээр. Нийт 2,47 сая хүн дүрвэгч болсон ба 6,1 сая хүн өлсгөлөнтэй тулгарчээ.

Ирж буй онд тус оронд өлсгөлөн, хүчирхийлэл хэвээр байх нь хүмүүнлэгийн том  хямралд хүргэж магадгүй.

2. Ардчилсан Конго

Ардчилсан Конгийн 20 жилийн сөргөлдөөн маш хурц асуудлуудыг гаргасан, 13 сая илүү хүмүүс хүчирхийллийн аюул дор байна. Дүрэгчдийн тоо нь 4,5 сая хүн хүрсэн. Мөн тэнд Эбола тахал байнга дэгдэж байна.

2019 оны ирээдүй: өнгөрсөн оны сүүлчээр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үүсгэсэн хурцадмал байдал хэвээр гэдэг нь одооноос улс төрийн зөрөлдөөн, эсэргүүцэлд хүргэнэ. Үүний улмаас дүрвэлт шилжилт гарах магадлалтай. Хүнсний дутагдал хэвээр байгаа.

1. Йемен

Йемен Саудын Арабын өдөөсөн иргэний дайныг 2015 оноос хойш үзэж байна. Сүүлчийн мэдээгээр 63 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэн халуун хижиг өвчинд бараг тэр чигтээ автсан байгаа. 

2019 онд иргэний дайн дуусахаар харагдахгүй байгаа нь эдгээр бүх асуудлыг хэвээр үлдээж байна. Эвлэрлийн гэрээ амжилт олохгүй бол босогчид Ходайда боомтод хяналтаа тогтоохоор довтолгоон хийж, дайны галыг улам дүрэлзүүлэх юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 9 цаг 0 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 9 цаг 2 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 9 цаг 5 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 9 цаг 5 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 9 цаг 6 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 9 цаг 10 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 9 цаг 11 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top