АНУ-ын нэр хүндтэй TIME сэтгүүлийн редакци 2018 оны хүнээр “Үнэний төлөө дайнд” хэлмэгдсэн гэх хэвлэлийн ажилтнуудын нийтлэг дүр болох Турк дэх Саудын Арабын Ерөнхий консулын газар алагдсан тэрслүү сэтгүүлч Жамаль Хашоггиг нэрлэв. Харин TIME сэтгүүлийн уншигчид нь Дэлхийд алдар нэрээ олсон Өмнөд Солонгосын BTS бойбендын төлөө саналаа өгчээ.
Сонирхолтой нь “Оны хүний” хоёр хувилбар хэзээ ч хоорондоо таарч байсангүй. Сүүлийн жилүүдэд редакци, уншигчид хоёр хэрхэн тэмцэлдэж ирснийг танилцуулья.
2017: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
2017 онд Оны хүнээр #MeToo хаштаг дор нэгдсэн сексийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд оролцогсод болов. Харин уншигчдийн сонголт нь Саудын Арабын хаан ширээ залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд байлаа.
2016: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
2016 оны хүнээр сонгуульд экс Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг ялсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодорлоо. Уншигчид Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гэсэн сонголттой байв.
2015: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Грекийн өрийн асуудал ба Европын дүрвэгчдийн хямралыг зохицуулах гэсэн зүтгэл нь Германы канцлер Ангела Меркелийг Оны хүн болгожээ. Харин уншигчид Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ардчилсан намын Берни Сандерсийн төлөө саналаа өгчээ.
2014: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
2014–2015 онуудад 11 гаруй мянган хүнийг авч одсон Эбола хижигтэй тэмцсэн эмч нарын нийтлэг дүрийг редакци сонгов. Уншигчид Энэтхэгийн эдийн засгийг сэргээхээр амлан сонгуульд ялсан Ерөнхий сайд Нарендра Модийг илүүд үзсэн байлаа.
2013: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Редакцийн оны хүн болгосон Ромын хамба Франциск Америк тивээс тодорсон анхны гэгээнтэн хамба болсон юм. Мөн тэр анхны иезуит урсгалын төлөөлөгч болов. Уншигчид исламист Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг унагахад чухал үүрэг гүйцэтгэсэн Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч, тэр үеийн Батлан хамгаалахын сайд Абдул-Фаттах ас-Сисийг сонгожээ.
2012: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Редакци Барак Обамаг сонголоо. Уншигчид өмнөх оных нь 12-р сард БНАСАУ-ын лидер болсон Ким Чен Уныг оны хүнээр нэрлэлээ.
2011: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Эсэргүүцэл гаргагчийн нийтлэг дүр редакцийн сонголт байв. “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн түүнийг гаргаж иржээ. Харин уншигчид тэр үед Туркийн ерөнхий сайд байсан Режеп Тайипу Эрдоганы төлөө санал өгөв.
2010: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Facebookыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг редакцийн сонголт байв. Сүлжээний хэрэглэгчдийн тоо тэр жилд 400 сая хүнээс давжээ. WikiLeaks байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанж уншигчдийн сонголт байлаа. Түүний сайт Афганистан, Иракт явуулсан АНУ-ын компанийн тухай олон мянган нууц баримтыг гарган нийтэлсэн билээ.
2009: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
2007-2008 онуудын санхүүгийн хямралаар АНУ-ын Холбооны нөөцийн системийг толгойлсон Бен Бернанке Оны хүн гэж редакци сонголоо. Далдын 4chan веб-форумыг үндэслэгч Кристофер Пул уншигчдын сонголт болсон ба үндэслэл нь хакеруудын эвдэлсэн энэ сэтгүүлийн сайтыг тойрсон дуулиан байлаа.
2008: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өнгөт арьстан Барак Обамаг редакци Оны хүнээр нэрлэв. Mario, Zelda, Donkey Kong гэх шүтээн болсон тоглоомуудыг зохиосон Японы дизайнер Шигэрү Миямото уншигчдын сонголт байлаа.
2007: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тус орны эдийн засгийг бэхжүүлсэн, дипломат талбайд Оросыг дэлхийн гүрэн болгосон гэдгээр редакцийн сонголт болсон юм. Тэр жил уншигчид поп од, жүжигчин Rain нэрээр алдартай Чон Жи Хунд саналаа өгсөн байлаа.
М.Цогт