x

Хөх цэнхэр далайн эрэг орчимд амьдран суугчдийн тухай

Евразийн хамгийн баруун цэг болох Португалийн Роко хошуу хүрэх шиг амархан аян үгүй. Харин “бусад хөвөө хязгаарын” цэг хүрэхэд хүндхэн, хатуу ширүүн уур амьсгалтай, амьдрахад бэрхтэй талдаа.

Евроазийн хойд хязгаарын Челюскины хошуу

Челюскины хошуу нь Оросын хамгийн хойд цэг төдийгүй Евразийн хувьд ч мөн ялгаагүй. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л тийшээ зүглэх байх. Тэнд цаг уур үнэхээр хүнд, өвөл хэзээ ч дуусдаггүй. Зуны гэх долдугаар сард агаарын хэм нь +1°С градусаас дээш гарах нь ховор.

Хошуунд одон орны обсерватортай туйлын станц байх бөгөөд тэнд 10 хүн байнга ажилладаг. Тэндээс эх газар хүртэл зөвхөн  нисдэг тэргээр л хүрэх ба цаг уурын өөрчлөлт ихтэй учир нислэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдоно.

Челюскины хошуу
Туйлын станц
Арктикийн Диксон суурины 50  жилд зориулагдсан шуудангийн марк

 

Оростдоо хамгийн хойд болох Диксон сууринд 500 гаруй хүн амьдардаг ба тэр нь станцад хамгийн ойр суурин юм. Суурин мөнхийн  цэвдгийн хязгаарт орших учир байр байшинг нь тулгуур шонгууд дээр  босгодог ба тээврийн  үндсэн хэрэгсэл нь цас туулагч, газар сайгүй явагч, гинжит намаг туулагч зэрэг болдог. Диксон Зөвлөлтийн үед цэцэглэж байхаас зарим нь үлджээ. Одоо тэндээс хүмүүс ихээр шилжиж байгаа.

Диксон суурин нь арлын ба эх газрын гэсэн хоёр хэсгээс бүрэлддэг. Тэд нэгэн хоолойгоор тусгаарлагддаг. Өвөл бол мөсөн замаар холбогдоно. Зун моторт завиар,  улирал солигдох цагаар зөвхөн нисдэг тэргээр л тээвэр хийнэ.

Өмнөд Америкийн өмнөд цэг Фроуард ба Горн

Фроуард заримдаа Фроуэд гэдэг хошуу нь Өмнөд Америкийн тивийн хамгийн захын цэг бөгөөд Чилид хамаардаг. Испани хэлтэй орны харъяаных  ч  түүний нэр нь англи хэлний "froward"  (дураараа, зөрдөг, тааламжгүй) гэсэн утгатай. Магадгүй энэ нь орон нутгийн цаг уурыг хэлсэн байх.

Тивийн хамгийн өмнөд арлын цэг нь Диего-Рамирес гэх жижиг арлуудын групп болдог. Галт газар гэх ольтригт байдаг Гроны хошуу нь Өмнөд Америкийн арлын хамгийн өмнөд цэг нь юм. Түүнийг ерөнхийд нь  ертөнцийн төгсгөл гэдэг ба олон уран зохиолд тухайлбал Жюль Верны “Жонатан хөлгийн сүйрэл” романд  дүрсэлсэн байдаг.

Горн  хошуу
Энд  харуулаар ажиллаж болох нөгөө нэг гэрэлт цамхаг

Горн нь дэлхийг тойрсон хөлөг онгоцны уралдааны чухал цэг бөгөөд тэнд ургадаг бүх мод нь элдэв дүрсээр муруйсан байдаг. Учир нь тэнд баруунаас дорно зүгийн хүчтэй салхитай. Мөн тэнд ажиллагаатай гэрэлт цамхаг, гүдэн ба орон сууцтай. Тэнд жилээр ажиллах гэр бүлийн байнгын эрэлт бий. Эрэгтэй нь гэрэлт цамхгийг ажиллуулж эмэгтэй нь түүгээр өнгөрөх хөлөг онгоцуудыг бүртгэх үүрэгтэй. Сургуулийн насанд хүрээгүй гэр бүлийг хөлслөхийг илүүд үзнэ. Хэрэв та яаж ийгээд тэнд очсон бол тэр харуул таны паспортад хорвоогийн хязгаарт байсан гэх тамга дараад өгнө.

Түүнд хамгийн ойр хот нь Ушуайя. Хот хорвоогийн хязгаар гэсэн нэртэй болохоор  жуулчид ихээр тийшээ зорин очдог.

Евразийн өмнөд цэгийн Пиай хошуу

Евразийн эх газрын хамгийн өмнөд цэг Малайзид байдаг гэхэд эргэлзээ нэг их төрүүлэхгүй биз дээ. Тэр хошууг Пиай гэж нэрлэдэг. Хошуунаас хоёр км-ын цаана адилхан нэртэй жижиг тосгон байдаг ба жуулчид хүлээн авах хэмжээнийх биш. Тэндээс Сингапур хүртэл 30-аадхан км.

Пиай хошуу нь Tanjung Piai гэдэг үндэсний паркын нэг хэсэг учраас тийшээ үнэ төлбөргүй орно гэж үгүй.

Сингапурчууд Малайзтай өмнөд цэгийн талаар маргаан гаргаагүй нь гайхмаар. Учир нь Пиай хошуунаас арай өмнөд цэг болох Сентоза арал байгаа ба тэр нь эх газартай толгой эргэм өндрийн канатан замаар холбогдсон байгаа ба  жилдээ тийшээ  хэдэн сая орчим жуулчид очдог.

Австралийн цэгийн Байрон хошуу

Хошууг Британийн алдарт яруу найрагчийн нэрээр биш, харин түүний авга Жорж Байроны нэрээр нэрлэсэн гэх яриа бий. Тэр хүн дэлхийг тойрсон аян хийсэн вице адмирал байжээ. Хошууг анхлан Жеймс Кук нээсэн гэдэг.

Австраличууд өөрсдөө тивийнхээ төгсгөл гээд сүйд болоод байдаггүй. Гэхдээ тэнд жуучлалын дэд бүтцийн зарим байгууламжуудыг бий болгосон байна. Ойр хавьд нь байгалийн сонирхолтой газрууд бас бий. Үүнд Миньяны хүрхрээг нэрлэж болно. Хошуунд хамгийн ойр хот Байрон-Бейд гучаад мянган хүн амьдардаг. Жуулчид ихээхэн очдог. Бясалгал, шавар эмчилгээ голчлон хийлгэнэ. Дайванг бас хийдэг. Агаарын хэм нь жилийн турш +25 °C орчим.

Африкийн дорно зүгийн цэг Рас-Хафун хошуу

Газар зүйн энэ цэг Сомалид байгаа учраас тийшээ очих нь аюултай. Хошуу бараг дөчөөд км-аар Энэтхэгийн далайд орсон байгаа Хафун нэртэй ойрын сууринд нь загасчин голдуу 2000 хүнтэй.

Нутгийн суурин 2004 онд цунамид арчигдсан байв. Хүчтэй салхитай далайгаар хүрээлэгдсэн, хүчтэй урсгалтай нутагт цунами байнга болно. Гэхдээ тэр жилийнх шиг хүчтэй биш. Ногоо бараг ургадаггүй, тариалан эрхлэх аргагүй. Загас агнуур л амьдрах ганц боломж нь. Барьсан бүгдээ худалдахгүй, гол нь хүнсэндээ ашиглана. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 9 цаг 9 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 9 цаг 11 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 9 цаг 13 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 9 цаг 14 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 9 цаг 15 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 9 цаг 18 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 9 цаг 20 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top