БНХАУ-ын Баруун өмнөд Сычуань муж, Түвд, Шинжааныг холбосон хурдны зам ашиглалтад орсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
2018 оны арванхоёрдугаар сарын 30-нд нийтдээ 7238 км урт Сычуань муж, Түвдийн автономит тойргийн газар нутгаар дайран өнгөрөх автозамыг албан ёсоор ашиглалтад оруулжээ. Сычуань мужийн Яань хотоос эхлэх энэ зам Ганьзийн Кандин хотод хүрч байгаа бөгөөд энэ нь Лхасыг Шинжаан Уйгарын автономит тойргийн Эчен хотыг хоттой холбосон замын нэг хэсэг болж байгаа аж.
Дөрвөн урсгалтай энэхүү замыг 23 тэрбум юань буюу 3.3 тэрбум ам.доллараар тавьж, төлөвлөсөн хугацаанаасаа есөн сарын өмнө ашиглалтад оруулсан байна.
Одоо Сычуань мужийн төв Чэнгдү хотоос Кандин хүртэл ердөө 3 цаг хагасын хугацаанд хүрэх боломжтой болсон байна.
mn.cctv.mn