x

2019 оны эхний эсэргүүцэл эмх замбараагүй байдалд хүрэв

Францын “шар хантаазтануудын” үндэсний эсэргүүцлийн найм дахь давалгаан нь Парис дахь үндэсний эсэргүүцлүүдийн албан ёсны шинжийг агуулжээ. Хөдөлгөөний төлөөлөгчид Парисын захиргаанд эсэргүүцлийн ажиллагаа явуулах хүсэлтээ өгсөн юм. Гэвч өглөөний 10:00 цагт тайван эхэлсэн жагсаал цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэж, эмх замбраагүй байдалд хүрлээ.

Парист хоёр жагсаал төлөвлөгдсөн байсны эхнийх нь тайван өнгөрсөн ч хоёр дахь жагсаал үймээн гаргахгүй байж чадсангүй.

Үймээний эхлэл

Хотын захиргааны дэргэд цугларсан олон шаардлагаа сонсгоод Үндэсний хурлын газар луу хэд хэдэн бүлгээр хөдлөв. Сена мөрний зүүн эрэгтэй холбодог Леопольд Седар Сенгорын явган хүний гүүрээр эхний хэсэг нь гарахаар явсан нь өмнө тохирсоноос өөр зам байжээ. Ингээд амралтын өдрийн тайван жагсаал цагдаагийнхантай мөргөлдлөө.

Цагдаа нарт дургүйцсэн жагсагчид тэдний зүг мод чулуу лонх нүүлгэсэн байна. Хариуд нь цагдаа нар тэдний эсрэг резинэн сум хэрэглэж, нулимс асгаруулах хий цацжээ. Эсэргүүцэгчдийн нэг гүүрнээс шатаасан хушыг доош хаясан нь хөвөгч буудлын рестораны дээвэр дээр унаж шатаав. Гэвч галыг хурдан унтрааж чаджээ.

Энэ үеэр “шар хантаазтанууд” Үндэсний хурлын байр луу хөдөлгөөнөө үргэлжлүүлж, тэднийг цагдаагийнхан зогсоов. Эсэргүүцэгчид гудамжны бэхлэлт босгож эхлэсэн байна. Үүний улмаас тэд Сен-Жермены цэцэрлэгт гудамжинд хэд хэдэн скутерыг шатааж, машиныг хөмрүүлсэн байлаа.

Бүгд найрамдах улсад халдлаа

Найм дахь эсэргүүцлийн давалгааны оргил нь эсэргүүцэгчдийн хэсэг парламентын байртай холбоотой яамны хашаанд нэвтэрсэн хэрэг болов. Тэндээс албан байр нь байгаа Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Бенжамин Гривог нүүлгэн гаргах хэрэг гарсан юм. Хэвлэлийн мэдээгээр, арваад хүн байрны хаалга үүдийг барилгын механизмын тусламжтайгаар эвдлэн байранд нэвтрээд хэд хэдэн цонхыг хагалж, яамны машин техникийг эвдэлжээ.

"Бүгд найрамдах улсад халдлага гарлаа. Түүний ардчилсан захиргаа, институциуд довтолгоонд өртлөө” гэж тэдний үйлдлийг Гриво үнэлэн дүгнэв. Тэрбээр баасан гаригт Ерөнхийлөгч Эммануэль Макроны нэрийн өмнөөс мэдэгдэхдээ, “шар хантаазтанууд” бослогыг өдөөж, засгийг унагах гэсэн самуун дэгдээгчдийн нөлөөнд орлоо гэсэн байв.

Цагдаагийн мэдээгээр, Парист онцгой идэвхитэй байсан жагсагчдаас 24 хүнийг барин саатуулахад хүрсэн байна.

Орон нутаг дахь эсэргүүцэл

Тус оронд эсэргүүцэгчдийн тоо үдээс хойш ойролцоогоор 50 мянган хүн болсон ба Парист 3,5 мянган хүн жагсчээ. Бордогийн гудамжинд 4,6 мянган хүн жагссан нь өмнөх хоёр жагсаалаас мэдэгдэхүйцээр олон байв. Энэ хотод 11 хүнийг саатуулжээ. Таван цагдаа шархадсан байлаа.

Мөн түүнчлэн томоохон хэмжээний эсэргүүцэл Тулуз, Лилль, Ренн, Руан, Нант, Канн зэрэг хотуудад гарлаа. Бямба гаригийн  жагсаал орон нутагт илүү тайван байсан ч баривчилгаа, мөргөлдөөнгүй байж чадсангүй. Тухайлбал, Лилльд 42, Руанд 16 жагсагчдыг барин саатуулсан ба Монпелье хотод дөрвөн цагдаа шархадсан байв.

Францын тэргүүлэх хэвлэлүүд онцлохдоо эсэргүүцлийн найм дахь долгион хэрэг явдлыг тодотгож өгөх онцлогтой гэж бичсэн байлаа. 2018 оны сүүлчээр эсэргүүцэгчдийн идэвхи суларсан ба үүний өмнөх эсэргүүцэлд дөнгөж 32 мянган хүн оролцжээ. Энэ хагас сайны эсэргүүцэл жагсагчдын идэвхи цаашид буурах уу эсвэл нэмэгдэхүү гэдгийг харуулсан юм. “Шар хантаазтануудын” нэг төлөөлөгч телевизээр ярихдаа “Засгийг ард түмэнд эргэн ирүүлэхийн төлөө бид 2019 онд бямба гариг бүрт жагсаж байх болно” гэжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 9 цаг 6 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 9 цаг 8 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 9 цаг 11 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 9 цаг 11 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 9 цаг 12 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 9 цаг 16 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 9 цаг 17 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top