Нийтийн Санаа бодлыг судлах Бүх Оросын төв (ВЦИОМ) 2018 он оросуудад юу үлдээсэн, 2019 онд тэд юу хүлээж байгаа тухай нийтэлжээ.
Өөртөө болон гэр бүлийнхэндээ орос хүн өнгөрсөн онд өмнөх жилийнхээс дээгүүр дүн тавьсан байна. Гэхдээ жилийн үнэлгээний динамик нь эерэг талдаа бага байв. 2018 он өөрт нь, гэр бүлийнхэнд нь эерэг байсан гэж асуугдагчдын 58 хувь хэлсэн байна. Харин тэдний 40 хувь эсрэгээр хэлжээ. Оросууд ирж буй онд өмнөхөөс илүүтэй онцын өөрчлөлт гарахгүй гэж ихэнхдээ үзлээ.
Оросуудын 80 хувь нь гэр орондоо шинэ оныг угтана, өөр 6 хувь нь айлд зочлон өнгөрөөнө гэсэн байна. Шинэ оны баяр, цэнгээний зарлага нь өмнөх жилийнхээс 4 хувиар буурчээ. Зардлын дундаж нь 13755 рубль болж байна. Өмнөх жилд нь тэд 14 299 рубль зарлагадаж байжээ. Учир нь баярын бэлгийн хүсэл ба боломж хоёр таараагүй гэнэ. Чихэр, тансаг хүнс, архи дарс бэлэглэх (25 хувь) хүсэлтэй ба тэдний 8 хувь нь бэлэг авах дуртай байсан гэнэ. Цаашлаад бэлэг дурсгал ба тоглоом (адилхан 23 хувь), парфюмер ба гоо сайхны бүтээгдэхүүн (21 хувь) бэлэглэхээр бэлтгэсэн байна. Хамгийн том бэлэг нь амрах эрхийн бичиг (11 хувь), концерт, театрын тасалбар эсвэл ресторанны урилга (10 хувь) байна. Бэлэг бэлтгэхгүй гэж 13 хувь, бэлэг авахгүй гэж 27 хувь нь тус тус хүсчээ.
Өнгөрсөн оны гол үйл явдлаар Хөлбөмбөгийн ДАШТ (12 хувь) гэж тэд хэлж байна. Улс орны цар хүрээгээр, Тэтгэвэрийн хуульд оруулах өөрчлөлт (24 хувь) топ нь болсон гэнэ. Гол дуулианаар Керчийн хоолойн хэрэг явдлыг (10 хувь), Украины үйл явдлыг (8 хувь), Скрипалийнханыг хордуулсан хэрэг (7 хувь) зэргийг тэд нэрлэв.
Жилийн шилдэг улстөрчөөр 46 хувь нь Путиныг нэрлэсэн бол тамирчдын жагсаалтыг уран гулгагчид Алина Загитова (11 хувь) ба Евгения Медведева нар тэргүүлэв. Жүжигчдээс өмнөх жилүүдийн адил Сергей Безруков (8 хувь) тэргүүлж, хоёрт нь Константин Хабенский (5 хувь) нэрлэгдлээ. Оросудын 10 хувь нь оны шилдэг дуучнаар Филипп Киркоровыг нэрлэжээ.
М.Цогт