x

Хятадын эдийн засаг суларсаар байна

Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав. Энэ нь хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн анхны буурсан тохиолдол болохыг тус улсын Үндэсний статистикийн газар онцолжээ. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийг илтгэдэг гол үзүүлэлт болох Purchasing Manager Index (PMI) 49.4-тай гарсан нь 2016 оны долдугаар сараас хойших хугацаанд анхны буурсан тохиолдол болж байгаа юм. Уг үзүүлэлт 50-иас доош гарвал бууралтыг, дээш гарвал өсөлтийг илтгэдэг.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард PMI үзүүлэлт 50-тай гарч өсөлт ч үгүй, бууралт ч үгүй байсан бөгөөд шинжээчид уг үзүүлэлтийг арванхоёрдугаар сард 49.9-тэй гарна гэж таамаг дэвшүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл бодит байдал шинжээчдийн таамгаас доогуур гарлаа.

Бууралт тохиож буй шалтгаан нь АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн болохыг шинжээчид тайлбарлаж байна. Хоёр улс уг асуудалд хэлэлцээр хийхээр тогтсон ч амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хятадын хувьд хэлэлцээр нааштай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж буй ч шинжээчид үүнд итгэл муутай байна.

Худалдааны дайны асуудал нь АНУ, Хятадын эдийн засгийн аль алинд сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд улмаар дэлхийн эдийн засагт багагүй асуудал авчрахыг шинжээчид сануулж байна.

Хятадын хөрөнгө оруулалтын хараат бус судалгааны байгууллага CEBM группын Макро эдийн засгийн судалгааны хэсгийн дарга Зэншэн Зон “Худалдааны дайны асуудлаас үүдэн гадаад эрэлт суларч байгаа бол дотоод эрэлт бүр ч муудаж байна. Хятадын эдийн засаг цаашид улам  саарч болзошгүй харагдаж байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.

Хятадын эрх баригчид 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.5%-тай байлгахаар зорилт дэвшүүлсэн нь 2017 оны 6.9%-ийн өсөлтөөс доогуур хэмжээ юм. Дэлхийн банк 2019 онд Хятадын өсөлт удааширч 6.2%-д хүрнэ гэж тооцоолоод байна. 

http://www.mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 9 цаг 20 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 9 цаг 22 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 9 цаг 24 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 9 цаг 25 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 9 цаг 26 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 9 цаг 30 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 9 цаг 31 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top