Туркменистан улсад шинэ оны эхний өдрөөс согтууруулах ундааны эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэллээ. Тус улсад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүдэд болон спортын байгууламжуудад архи хэрэглэхийг хатуу хориглож мөн бүх нийтээр амардаг баярын бүх өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хориглосон байна.
Цаашлаад 2021 оноос эхлэн Бямба, Ням гаригуудад бар, ресторанаас бусад бүх газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох аж.
Туркменистаны хэмжээгүй эрхт ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов спортод дуртай нэгэн. Тэрээр Туркменистаны иргэдэд спортоор хичээллэхийн ач тусыг байнга сурталчилдаг бөгөөд 2025 онд тамхи татдаггүй үндэстэн болох амлалт өгөөд байгаа юм.