Саяхан явагдсан судалгаагаар Зөвлөлт задарсанд харамсагчдын тоо сүүлийн 10 жилд улам нэмэгдсэн байна гэж “Левада-центр” төвийн мэдээнээс иш татан "Ведомости" сонин бичжээ.
Зөвлөлт Холбоот улс задарсанд харамсагчдын тоо асуугдагчдын 66 хувь болсон байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 58% байсан ба сүүлчийн судалгаанаас өмнөх 10 жилд үзүүлэлт 61%-иас дээш гарч байсангүй.
ЗХУ-ыг санагалзагчдын ихэнх нь 55 наснаас дээших насныхан байдаг байсан бол сүүлийн хоёр жилд ийм хандлага 18-24 насны залуусын дунд өссөн үзүүлэлт гарчээ.
ЗХУ задарсны гол шалтгаанаар эдийн засаг гэж асуугдагчдын 52% хэлсэн бол их гүрний хамаарлын мэдрэмжийн алдагдал гэж 36%, харилцан итгэлцэлгүй болж сөргөлдөөн орсон хэмээн 31% тус тус хариулжээ.
М.Цогт