x

Дэлхийн нууцлагдмал газрууд ба шилдэг гэрэл зургууд

Epson International Pano Awards шагналыг жил бүр шилдэг панорамын гэрэл зурагт олгодог. Энэ онд ес дэх удаагаа шагнал гардууллаа. Энэ томоохон уралдаанд мэргэжлийн зурагчдаас гадна сонирхогчид оролцдог. Мэргэжлийн, Сонирхогчдын гэсэн хоёр ангилал тус бүр нь 50 мянган долларын шагналтай.

Уралдааныг зохион байгуулагчид дижитал фото ба редакторын программ хөгжиж буй цагт пост-продакшн гэх нэг бүтээлд хэд хэдэн кадр цуглуулдаг, энэ нь бүтээл улам чухал болж буйг хэлж байна. Энэ жилийн уралдаанд 74 орны 1152 гэрэл зурагчин 4937 зураг ирүүлснээс Болгарын Веселин Атанасов тэргүүн байрыг авчээ.

Фото: Stefan Thalerfrom

Коптер дроноос Швейцарийн Малойя давааны серпантин замын зургийг австри залуу Штефан Талерформ “Гараар бүтээгдсэн хүрээлэн буй орчин” ангилалд ирүүлсэн байв.

Фото: Anastasia Woolmington

Австралийн бүсгүй Анастейша Вулмингтон энэ зургийг Японд айлчлахдаа авчээ. Мэото Ива гэгдэх эхнэр нөхөр хоёрын гэх хадан цохио Футамиас холгүй байдаг. Шинто шашны Изанаги ба Изанами гэх хоёр сүнсний гэрлэлтийг эдгээр хадан цохионууд бэлгэддэг. Япончууд гэрлэхийн өмнө ийшээ ирэн мөргөл хийдэг ажээ.

Фото: Isabella Tabacchi

Изабелла Табакки энэ зургийг Швейцарийн Церматте Монте-Роза гэдэг уулын овоохойн орчим шөнө авчээ.

Фото: Roberto Marchegiani

Роберто Маркежиани зургийг авахдаа камераа урт хугацааны нээлттэйгээр хийсэн ба энэ нуур Луизиана мужид байдаг.

Фото: Mads Peter

Хойд туйлын туяа зургийг Мадс Петер Иверсен Норвегийн Лофотен аралд авчээ.

Фото: Veselin Atanasov

Уралдаанд ялагч болгар Веселин Атанасов ярихдаа: "Би энэ зургийг 2017 онд Тоскана мужид хийлээ. Миний аппаратад 70-200 миллиметрийн дуран тавигдсан байсан ба би нар жаргаж байсан болохоор гар дээрээс хэдэн удаа зураг дараад дараа тэднийг нэгтгэсэн” гэв.

Фото: Alessandro Cantarelli

Исландын байгалийн зургийн эзэн Алессандро Кантарелли сонирхогчдын ангилалд өрсөлдсөн байв.

Фото: Colin Sillerud

“Дижитал урлаг” ангилалд ялагч америк Колин Силлеруд кадраа Их каньон хавцалд аянга бууж байхад хийжээ. Зохион байгуулагчид энэ ангиллыг орчин цагийн дижитал зургийн урлагт олгохоор нэмсэн байна.

Фото: Dylan Toh

Дилан То Тасманы арлын Оберон нуурын панорамын зургийг хийсэн байв. Зургийг “Задгай пейзаж” ангилалд дэвшүүлжээ.

Фото: Nathaniel Merz

Сонирхогчдын ангилалд ялсан зургийг Өмнөд Солонгосын Натаниэль Мерц хийжээ. “Би бонсай бичил модыг санагдуулах хушинд дуртай боллоо. Энэ мод ямар ч цаг агаарт нэн ялангуяа өвөл их сайхан харагддаг” хэмээн тэр ярьжээ.

Фото: Dylan Toh

“Будагдсан цөл” кадрыг Дилан То  давхардуулан ирүүлсэн байв. Өнгийг тодруун гаргах цаг нь нар жаргах үе аж.

Фото: Marcio Cabral

Марсиу Кабрал Бразилийн Бониту мужийн Анумаш Абисс гэх газар усан доорхи зургаа авчээ.

Фото: David Thompson

“Задгай пейзаж” ангилалд манан дундах модны зургаа АНУ-аас Дэвид Томпсон ирүүлсэн байв.

Фото: Tom Putt

Австралиийн Том Патт “Галт гол” гэх исландын байгалийн зургаар Кэролайн Митчумын нэрэмжит  шагналыг нь хүртлээ.

Фото: Kelvin Yuen

“Үүлэн давалгаа” зургийг Тайванийн аралд Кельвин Юэнь хийсэн ба зураг сонирхогчдын ангиллын нэгдүгээр байрт шалгарчээ.

Фото: Albert Dros

Альберт Дросын зурагт буулгасан Нидерланд дахь хонгор зул цэцгийн хивс.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 9 цаг 19 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 9 цаг 21 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 9 цаг 23 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 9 цаг 24 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 9 цаг 25 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 9 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 9 цаг 30 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top