Нигерийн төрийн тэргүүний албыг 1979-1983 онд хашиж байсан ерөнхийлөгч асан Шеху Шагари 93 насандаа таалал төгслөө. Түүний биеийн тааруу байсан бөгөөд Нигерийн нийслэл Абужа хотын эмнэлэгт өчигдөр таалал төгсжээ.
Шагари нь Нигерийн Үндэсний намын удирдагчаар ажиллаж байсан бөгөөд 1979 онд болсон бүх нийтийн сонгуулийн дараа ерөнхийлөгч болж байжээ.
Ерөнхийлөгч асныг оршуулах ёслол Сокото муж дахь түүний төрсөн хотод болох бөгөөд ёслолыг лалын шашны зан үйлийн дагуу хийх аж.