“Борей” төрлийн шумбагч крейсерын цөмийн цохилтын моделийг АНУ гаргаж үзсэн байна.
Шинжээчид үүнийг гаргахдаа, шумбагч онгоц Мексикийн булангаас довтолгоо хийнэ гэж тооцоондоо авчээ. Тэдний загварчлалыг We Are The Mighty сэтгүүлд хэвлэсэн байв. Оросын ганцхан шумбагч онгоцны цохилт Америкийн армид асар их хохирол авчирна гэж тэд дүгнэв. Мексикийн булангийн уснаас Америкийн цэргийн байгууламжуудад цохилт өгөхөд хамгийн үр дүнтэй довтолгоон болно гэж үндэс болгон авсан байна.
Оросын шумбадаг онгоцнууд цөмийн пуужингаар сайтар завсэглэгдсэн байгаа. “Борей” ангиллын ганцхан шумбагч “Юрий Долгоруков” цөмийн “Булава” нэр бүхий 16 пуужинтай. Энэ баллистик пуужин бүр нь 100 килотонноос илүү хүчин чадалтай зургаа салан бие даан цохилт өгөх блокоор тоноглогджээ. “Булава” пуужингуудыг бүгдийг нь нэг минутын дотор харваж болох ажээ.
Уул ухаж байрлуулсан Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн NORAD штаб л цөмийн цохилтод тэсэн үлдэж магадгүй харин Форт-Детрик, Форт-Мид дэх баазууд, Куантикогийн тэнгисийн цэргийн бааз устгагдсан байна. Хохирогчийн тоош хэдэн зуун мянган хүн болно гэж мэргэжилтнүүд хэлжээ.
Дашрамд тэмдэглэхэд, ирэх онд Оросын флот дахин хоёр “Борей-А” ангиллын шумбагчийг зэвсэглэлдээ авна. Америкийн мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор, Оросын шумбагч онгоцнууд асар их хүчтэй бөгөөд тэднээ АНУ хамгаалагдах аргагүй гэнэ.
М.Цогт
Сэтгэгдэл (1)