Дэлхийн хамгийн сэтгэл татсан газар ялагчдынхаа жагсаалтыг диваажингийн гэмээр Бали, Фижи арлуудаар толгойлуулжээ.
Энэ сарын эхээр, нөлөө бүхий сүлжээ хэдэн арван номнациар жил тутмын World Travel Awards шагналаа гардууллаа. Шагналуудын тоогоор энд харьцангуй аваргаар Португали тодров. Энэ улсын авсан шагнал дунд “Жуулчлахад хамгийн таатай орон” гэсэн номинаци байгаа. Мөн энэ Европын орны бас нэг ялгуусан ялалт нь ихээхэн өрсөлдөөнтэй байсан “арлын номинацийн” төлөөх тэмцэл болов.
“Дэлхийн шилдэг арал” номинацид Барбадос, Кукын арал, Мексикийн Косумель, Крит, Ямайка, Мальдивын арлууд, Фижи, Маврикий, Сардини, Сейшелийн арлууд, Сицили, машид гоё байгальтай Занзибар зэрэг өрсөлдлөө. Гэтэл харин! Дэлхийн шилдэг арлаар португалийн Мадейра тодорлоо. Сонирхолтой нь уг арал энэ цолыг тав дахь жилдээ хадгалан үлдлээ. Дараа жилийн амралтаа хаана өнгөрөөхөө та төлөвлөж амжсан уу? Жуулчлахад хамгийн таатай орон, мөн шилдэг арал нэг дор байна шүү дэ.
М.Цогт