Сири, Иракт цохилт хийхэд ашигласан АНУ-ын “Томагавк” далавчит пуужингийн үр дүн нь 30% гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яамны коллегийн хуралдаан дээр үнэлжээ.
“Далайн байрлалын тэр алдартай «Томагавкууд», үнэндээ хуучирчээ. Тэднийг Сири, Иракт ашигласны үр дүн нь манай цэргийн шинжээчдийн гаргаснаар 30 хувь орчимд байгаа. Тэд шинэчлэгдэх шаардлагатай болжээ” Путин хэлсэн байна.
Оросын шинэ зэвсгүүд манай орны аюулгүй байдлыг арав хориод жилдээ хангаж чадах болсон, дайны сүр ярианд итгэгчидэд нэг зүйлийг санагдуулах биз гэж Путин онцолжээ.
Сирид ашиглагдсан пуужингуудыг “шинэ, ухаалаг” гэж Цагаан ордны эзэн өмнө нь хэлж байсан билээ. Харин АНУ-ын БХЯ далавчит пуужин “Томагавк” орчин цагийн шаардлага хангахгүй гээд тэднээс татгалзана хэмээн тавдугаард мэдэгдсэн байлаа.
М.Цогт