2018 оны сүүл гэхэд Өмнөд Солонгос гадаад орнуудад экспортлосон хурдан бэлтгэх гоймонгоор бусад орнуудыг ардаа орхижээ. Тэд нийт 400 сая долларын бүтээгдэхүүн экспортлон дээд амжилтын эзэн болов.
БНСУ-ын ХАА-н ба Далайн бүтээгдэхүүнийг түгээх корпораци энэ тухай мэдээлсэн байна. Энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл гоймонгийн экспорт 11,2 хувиар нэмэгдэн $385 сая долларын хэмжээтэй байсан аж. Өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс тэр нь дөрвөн сая доллараар давжээ.
Ийм хурдаар хурдан бэлтгэх гоймонгийн экспорт 400 сая доллараас давна гэж корпораци тэмдэглэв. Өнгөрсөн онд тэд 300 саяын босгыг алхасан байжээ.
М.Цогт