Хятадын төсвийн орлого оны эхний 11 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,5%-иар өсөн 17,23 их наяд юань ($2,5 их наяд доллар) болсоныг тус улсын Сангийн яам мэдэгджээ.
2018 оны эхний 11 сард төсвийн зарлага 6,8%-иар буюу 19,2 их наяд юань болсон нь энэ жилд төлөвлөсөн төсвийн 91,4% болжээ.
Арваннэгдүгээр сард Хятадын төсвийн ашиг 1,08 их наяд юань болон жилийн үнэлгээгээр 5,4% гэсэн багасалттай байв. Аравдугаар сард төсвийн ашиг энэ онд анх удаагаа 3,1 хувиар багасчээ.
Арваннэгдүгээр сард төсөвт орсон татварын хэмжээ 805,1 тэрбум юань болон жилийн үнэлгээгээр, 8,3%-иар буурчээ. Үүнээс сарын өмнө тэр нь 5,1%-иар багассан байв. Арваннэгдүгээр сард зарлага нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,8%-иар буюу 1,64 их наяд юань хүртэл буурсан байна.
Хятад энэ жилд төсвийн алдагдлын зорилгот хэмжээгээ өнгөрсөн ДНБ-ний 3%-иас 2,6% хүртэл буулгасан байлаа.
“China Securities Journal” гэдэг Хятадын улсын хэвлэл өнгөрсөн долоо хоногт бичихдээ, Хятадын Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд ирэх жилээс өрийн хэмжээг хорогдуулах ажлыг удаашруулж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байв. China Securities Journal тэмдэглэснээр, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба худалдааны салбарын тодорхой байдал зэргийн улмаас ДНБ-ний өсөлт удааширсантай холбоотойгоор 2019 онд фискалийн илүү “эерэг” бодлого явуулах шаардлагатай гэжээ.
М.Цогт