Мьянмараас Киев хүртлэх АНУ-ын нөлөөний агентуудыг Time оны хүмүүсээр зарлав.
Time сэтгүүл 2018 оны онцлох хүнээ нэрлэв. Энэ удаа зохион байгуулагчид нь албаныхаа байдлыг ашиглан энэ цолыг бүхэл бүтэн группт олголоо. Бүлэг хүмүүст олгож буйгаа зөвтгөн тэд маш оновчтой гэхдээ маш сүрлэг нэр бодож олжээ. “Хамгаалагчид” буюу “Guardians” нэр энд тодорхойлогдлоо. Time-ийн үзсэнээр, эдгээр дүрүүд үнэн бас тууштай хөдөлмөрийнхөө төлөө хэлмэгджээ.
“Үнэний төлөө хэлмэгдэгсдийн” жагсаалтанд Washington Post сонины булан хөтлөгч Жамаль Хашогги багтжээ. Мөн Филипины Rappler хэвлэлийн Мария Ресса, Америкийн Аннаполис хотын Capital Gazette сонины редакци, Мьянмарын Reuters агентлагийн салбарын сурвалжлагчид нараас бүрэлдэж байна. Киев хотын блогчин Бабченко фейк халдлагын хохирогч болоод “эргэн амилснаараа” Тime сэтгүүлийн дагалдах өгүүлэгт дурсагдлаа.
Бүх жагсаалтад сэтгүүчид бараг байхгүй байгаа нь хамгийн сонирхолтой. Ухуулагчид бол байгаа. Харин сэтгүүлчид гэж “муурны нулимс” гэсэн хэрэг. Энэ бүлгийн нэр нь “Хамгаалагчид” маш зүйтэй гэхдээ бүрэн биш. Хэрэв эд зүйлийг нэрээр нь нэрлэх юм бол “АНУ-ын ашиг сонирхлын төлөө мэдээллийн дайны талбарт хэлмэгдсэн АНУ-ын ашиг сонирхолыг хамгаалагчид гэж хэлмээр. Тэгсэн бол энэ америк сэтгүүлийн хүндэт жагсаалтын бараг бүх хүнд нь шаг хийсэн тодорхойлолт болохоор байжээ.
Ингэж нэг талыг бариагүй бол Time сэтгүүлийн байр сууринд ихээхэн хүндэтгэлтэйгээр хандаж болох л доо. Хэрэв сэтгүүл зүйн төлөө мөрдөн мөшгөгдөгчдийн тухай ярьж байгаа бол "РИА Новости — Украины" редактор шоронд байгаа Кирилл Вышинскин талаар чимээгүй өнгөрч болохгүй л байлаа. Түүнийг сэтгүүлчийнх нь ажиллагааны төлөө шүүнэ гэдгээ нуухгүй л байгаа юм. Гэтэл Time жагсаалтдаа Кирилл Вышинскийг оруулсангүй...
М.Цогт