Францын “шар хантаазтангуудын” эсэргүүцлийн ажиллагааны улмаас тус орны эдийн засгийн өсөлт энэ улиралд хоёр дахин буурсан хэмээн дүгнэжээ. Статистикийн Insee хүрээлэн энэ тухай мэдээлэхдээ "Өсөлт буурахад саяхны эсэргүүцлийн ажиллагаа нөлөөлсөн" гээд аравдугаар сард 0,4 хувийн өсөлттэй байсан эдийн засаг дөрөвдүгээр улиралд түүний талд нь хүртэл (0,2 хувь) буурсан гэж дүгнэсэн байна.
Эсэргүүцлийн ажиллагаа нь аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хүчтэй нөлөөлсөн байна. Францын худалдан авалтын менежерүүдийн индекс нийлбэр дүнгээр энэ сард сүүлийн долоон жилд байгаагүйгээр унажээ. Одоо энэ индекс ээлжит уналтын төвшинд байна.
Insee хүрээлэнгийн дүгнэлтээр, уналт нь түр хугацааных бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралт эдийн засгийн өсөлт нь дахин 0,4 хувьтай байх гэнэ. Түүний дараачаас эдийн засгийн өсөлт дээр дахин 0,3 хувиар нэмэгдэх ёстой ажээ.