Дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны сөргөлдөөнтэй холбоотой тодорхойгүй байдлын улмаас сүүлийн жилд Хятадаас АНУ-д нийлүүлэх ачаа тээвэрлэлт эрс өссөн тухай CNBC телевиз мэдээлэв.
Хятад экспортлогч нар шинэ татвар хэрэгжиж эхлэхээс өмнө амжин АНУ-ын боомтуудад бүтээгдэхүүнээ хүргэхээр яарчээ.
Хятадаас АНУ-д тээвэрлэж байгаа контейнерүүдийн үнэ арванхоёрдугаар сарын эхний байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 100 хувь гаруйгаар өссөнийг Freightos хэвлэлийн мэдээ харуулж байна.
Хятадаас Хойд Европт хүргэх барааны тээвэрлэлтийн үнэ энэ хугацаанд 11 хувиар өссөн байна. Maersk сайтын мэдээгээр, Хятадаас АНУ-д нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн III улиралд 5-10%-иар өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ. Шинэ татварт татагдахгүй гэсэн жижиглэнгийн наймаачид өөрийн нөөцийг нэмэгдүүлсэн нь ийм байдлыг гаргасан гэнэ.
Үүний хажуугаар, худалдааны дайны улмаас худалдааны тээвэрлэлтийн зам өөрчлөгдөж байгааг шинжээчид болон логистик компаниуд тэмдэглэжээ.
АНУ-ын ачаа тээвэрлэлтийн үнийн өсөлт нь нэг их удаан үргэлжлэхгүй болов уу. Учир нь Хятадын арваннэгдүгээр сарын худалдааны мэдээлэл нь экспортын өсөлт буурч буйг харуулсан байлаа.
Арваннэгдүгээр сард экспорт нь жилийн үнэлгээгээр 5,4 хувийн өсөлтийг харуулсан нь гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болов.
М.Цогт