Стокгольмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэн өнгөрсөн баасан гаригт Дэлхийн 100 томоохон цэрэг, аж үйлдвэрийн компаниудын чансааг нийтэлжээ.
Дэлхийн зэвсэг, цэргийн үйлчилгээний 100 томоохон үйлдвэрлэгчдийн наймаа 2017 онд өмнөх жилийнхээсээ 2,5 хувиар, 2002 онтой харьцуулахад 44 хувиар нэмэгдэн 398,2 тэрбум долларын хэмжээнд хүрчээ гэж Стокгольмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэн (Stockholm International Peace Research Institute - SIPRI) мэдээлсэн юм.
Орос зэвсгийн наймаагаар чансаанд анх удаагаа хоёрдугаарт бичигдлээ
Танилцуулагдсан мэдээлэлд, зэвсгийн наймаа нь 2016 оноос эхлэн сүүлийн гурван жилийн дотор тасралтгүйгээр нэмэгдсэнийг харуулжээ. Үүнээс өмнөх таван жилд нь наймаа байнга хорогдож ирсэн байна.
SIPRI чансаанд багтсан Америкийн 42 компанийн худалдааны нийт хэмжээ 2017 онд хоёр хувиар нэмэгдсэн ба тэдний дэлхийн зэвсгийн наймаанд эзлэх нийт хувь нь 57% болжээ. Ийнхүү АНУ зэвсгийн зах зээлд давамгайлах байр эзэлсэн орон гэдгээ дахин харууллаа.
Чансаанд багтсан Оросын 10 компани үзүүлэлтээ 2017 онд 9,5 хувиар нэмэгдүүлсэн нь Оросыг зэвсгийн үйлдвэрлэлээр хоёрдугаар байранд анх удаагаа оруулжээ. Хоёрдугаар байрыг 2002 оноос хойш Их Британи эзэлж байгаад одоо 9%-ийн нэмэгдэлтэйгээр гуравдугаарт ухарчээ.
Европдоо Их Британи томоохон хэмжээний зэвсэг үйлдвэрлэгч бөгөөд түүний долоон компанийг SIPRI чансаандаа багтаажээ. Тэр долоогийн наймаа 2,3 хувиар нэмэгдэн даяарчлалын нийт хэмжээний 9%-ийг эзлэж байна.
Энэ бүгдийн зэрэгцээ Баруун Европын 24 компани өөрсдийн наймаагаа 3,8 %-иар өмнөх оныхоосоо нэмэгдүүлж чадав. Тэдэнд чансааны 100 компанийн наймааны 23,8% ноогдож байна.
Туркийн компаниуд зэвсгийн наймааг мэдэгдэхүйцээр өсгөсөн гэж SIPRI үнэлсэн бөгөөд өсөлт нь 2017 онд өмнөх жилинхээс 24%-иар нэмэгджээ.
Зэвсгийн 100 томоохон үйлдвэрлэгчид
АНУ ба Баруун Европын компаниуд чансаанд давамгайлж байгаа ба тэдний тоо 60 гаруй болов. Харин Оросын 10 компани л чансаад байгааг бид дурьдсан.
"National Interest" Калашниковын шинэ автоматыг үнэлэв: Автомат АК-308 нь “Калашников” концерны сүүлийн 10 жилийн хамгийн амбицтай бүтээгдэхүүн гэж Америкийн The National Interest сэтгүүл бичжээ.
2002 оноос хойш статистикт Оросын компаниудыг оруулж эхэлсэн ба харин Хятадын компаниудын мэдээлэл байхгүй учраас чансаанд ордоггүй. Зэвсгийн наймаа гэдэг ойлголт дор шинжээчид цэргийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг дотоод гадаадын зах зээлд нийлүүлснээр нь аван тооцоолжээ.
Зэвсгийн үйлдвэрлэлийн статистик 1990 оноос хойш SIPRI товхимол орж ирсэн ба дараагийн дугаар нь 2019 онд танилцуулагдана.
Стокгольмын энх тайвны асуудал судлалын олон улсын хүрээлэн (Stockholm International Peace Research Institute) 1966 онд байгуулагдсан ба бие даасан судалгааны төв болжээ.
М.Цогт