Америкийн сэтгүүлчид Саудын Арабын идэвхитэй оролцоотой Йеменд хэдэн жил явагдаж байгаа иргэний дайны үеэр өлсөж, зүдэрч үрэгдэж байгаа хэдэн мянган хүүхдүүдийн талаар мэдэхийг хүсэхгүй байгаа. Гэтэл саудын нэг тэрслүү үзэлтэн, домгоор Washington Post сонинд булан хөтлөгч гэж хэлэгдсэн хүнийг алагдахад Америкийн бүх хэвлэлийнхэн уяанаасаа алдуурсан ноход шиг л дайрсан.
Тэднийг медиа-коммьюнити дунд хүмүүс гурван ангилалтайг харууллаа. Түүний нэгдүгээр сортод америкийн медиагийнхан ба дээд бүлгийнхэн, дараагийн ангилалд нь америкчууд ба европчууд (мэдээжээр орост талтай биш бол) багтаж байх юм. Харин бусад үхэл, зовлонг тэдний төгсгөлийг Америкийн геополитикийн сонирхолд ашиглаж болохгүй бол огт анзаарахгүй байж болохыг харууллаа. Хашоггийн үхлийн төлөө Эр-Риядыг буруутгасан нь сэтгүүлчийг хамгаалсан биш харин барууны улс төрийн төлөөлөгч нарыг оролдогсдод үзүүлж байгаа өшөө авалт юм.
Сонирхолтой нь Time сэтгүүлийн жагсаалтад багтагчид бараг бүгд л шахуу, АНУ-аас хэтэрхий бие даасан эсвэл Хятад, Оросын геополитикийн векторыг барьсан гэдэг бараг бүх улстөрчид ба улс орнуудын эсрэг мэдээллийн дайнд оролцогсод юм. Тэр “үнэний талынхан” дунд филиппины нэгэн сайтынхан байгаа. Ерөнхийлөгч Дутарте нь хэтэрхий харгис тэмцэж буй гэж хар тамхины наймаачдыг тэд “хамгаалдаг” ажээ. Инээдэмтэй ч юм шиг. Гэтэл сэтгүүлийн жагсаалтад 2018 онд Мексикийн хар тамхичдын бүлгийнхэнд алагдсан дөрвөн сэтгүүлч, блогчид байхгүй л байна.
Энэ нь логиктой, уйваагүй хэрэг л дээ. Мексикийн наркокартель АНУ-ын тусгай албадын нэртэй хамтрагчид. Тэр баримт нь El Universal хэвлэлд хэдэн жилийн өмнөөс дуулиантайгаар баталгаажуулсан байдаг. Гэтэл тэдний үхлээс сэтгүүл улс төрийн ашиг хонжоог гаргаж чадаагүй учраас тэдний үхлийг дурьдах хэрэггүй гэсэн бололтой.
Хачирхалтай нь Time сэтгүүлийн удирдлага өөрсдийн үйлдлийн улс төржсөнийг шүүхгүй байгаа. Сэтгүүлийн редактор Карл Вик мэдэгдэхдээ "Одоо ардчилал эрс урагшилсан байх цаг, гэтэл тэр нь ухарч байна” гэсэн юм.
Сэтгүүлийн редакторын сэтгэлийн хөөрөл түүнд “дарангуйлагч” эсвэл дарангуйлагчдын хамсаатанаар Трампыг шууд нэрлэхэд хүргэв. “Энэ дэлхийг ямар нэгэн хэмжээгээр АНУ-ын Ерөнхийлөгч удирдарж байна. Түүний дарангуйлагч нарт тэвчээртэй ханддаг мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдаж байдаг нь түгшүүрийн өнгө аясыг гаргаж байна” хэмээн редактор нийтийн өмнө зарласан байна. "Time-ын жагсаалт нь" тусламж хүссэн хашгираан гэдгийг
Үүнийг бараг хүлээн зөвшөөрлөө. Америкийн суталчилгааны машин одоо мэдээллийн дайнд ХМХ давамгайлаа алдаж байгаад цаашид итгэхгүй гэсэн хашгираан юм. Америкийн ба даяарчлалын истеблишментийн бий болгон урт хугацаагаар хөгжүүлж ирсэн сурталчилгааны машин орчин үеийн мэдээллийн гол тулаанд ялах чадваргүй болсныг энэ жилийн сэтгүүлийн сонголт харуулж байна.
Брекзит, Трампыг сонгосон, "шар хантаазтануудын" эсэргүүцэл энэ бүгд нь мэдээллийн дайны хуучин аж үйлдвэрийн ялагдал, удалгүй тэд нэр нөлөө, хуучин төсвөө алдах эрсдэлийн эрмэгт ирж байна гэдгийн шинж тэмдэг болж байна. Тэгээд ч Time сэтгүүл Хашоггийн үхэл, Украины фейк-блогчин Бабченкогийн гахайн цусан будгаар “алагдаж байснаа” харуулсан зэргийг сэтгүүл өөрийн сонирхолдоо ашиглаж байна. Хэрхэн харагдах нь Time сэтгүүлийг айлгахгүй. Тэд ийм зүйлээр оролдоод сурчихсан юм.
М.Цогт