"Euromonitor International" байгууллагын мэргэжилтнүүд дэлхийн 600 хотын мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд хамгийн олон зочид жуулчид очдог 100 хотын жагсаалтыг гаргажээ. Жагсаалт бүтнээрээ Euromonitor-ын сайтад тавигджээ.
Хот бүрийн хувьд тэнд 24 цагаас 12 сар хүртэлх хугацаагаар очсон тоог шинжээчид гаргасан байна. Уг судалгаанд тэдний айлчлалын зорилгыг тооцоонд оруулаагүй аж.
Дүгнэлтийг гаргахад хамгийн алдартай хот нь Гонконг болсон ба 2018 онд тэнд 29,8 сая хүн очжээ. Хоёрт, Бангкок (23,68 сая), гуравт, Лондон (20,7 сая) тус тус бичигдлээ. Хамгийн их хүн очдог эхний арван хотод Сингапур (18,5 сая), Макао (18,9 сая), Парис (16,8 сая), Дубай (16,65 сая), Нью-Йорк (13,5 сая), Куала-Лумпур (13,4 сая), Шэньчжэнь (12,4 сая) зэрэг багтлаа.
Хамгийн олон хүн очдог 100 хотын жагсаалтын 48-р байранд Москва (5,4 сая), Санкт-Петербург 59-рт (3,99 сая) хоёр бичигджээ.
Арваннэгдүгээр сард олон улсын консалтингийн Resonance компани амьдрахад хамгийн таатай хотуудын чансааг гаргасан юм. Шинжээчид зуун хотын амжиргааны нөхцлийг орон сууцны хүртээмж, ажил эрхэлж болох боломж, хүрээлэн буй орчны байдал, эдийн засаг, соёлын төвшин зэргийн 23 ангиллаар гаргасан байв. Энэ чансааг бүх ангиллаар нь Лондон тэргүүлэн 2019 онд тэнд амьдрахад шилдэг хот болжээ.